×
Улс төр 1 Есдүгээр сарын 2011
    Тусгаар улсуудын үйл хэрэгт зөвхөн НҮБ-ын дүрмийн дагуу л гадны хүчээр хөндлөнгөөс оролцож болно гэж ОУ үзэж байна. Энэ тухай өнөөдөр ОХУ-ын ГХ-н  сайд Сергей Лавров мэдэгдлээ. Өнөөгийн өөрчлөгдөж байгаа дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын эрх зүйн хэм хэмжээнд олон улсын харилцааг зохицуулах шаардлагатай байна гэж оросын дипломатч Москвад үг хэлэхдээ мэдэгдлээ.
    Орос, Афганистан, Пакистан, Тажикистан улсуудын ерөнхийлөгчид Душанбед маргааш уулзана. Тажикийн нийслэлд болох уулзалт дээр Д.Медведев, Хамид Карзай, Асиф Али Зардари, Эммомали Рахмон нар мансууруулах бодисны сувагтай тэмцэх асуудлыг хэлэлцэх болно. Энэ уулзалт 3 дахь нь бөгөөд урьдах нь өнгөрсөн жилийн 8-р сард Сочи хотноо болсон юм.
    Ливи улсад засгийн эрхийг барьж эхэлсэн Шилжилтийн үндэсний зөвлөлийг ОУ хүлээн зөвшөөрлөө гэж ОУ-ын ГХЯ-ны өнөөдөр тараасан мэдэгдэлд өгүүлсэн байна. Ливи улсад болж байгаа сөргөлдөөний үеэр ОУ Бенгазийн сөрөг хүчинтэй байнга идэвхитэй холбоотой байсан юм.
    Ливи улсад засгийн эрхийг барьж эхэлсэн Шилжилтийн Үндэсний  зөвлөлийг ОУ хүлээн зөвшөөрлөө гэж ОУ-ын ГХЯ-ны өнөөдөр тараасан мэдэгдэлд өгүүлсэн байна.
    Өнөөдөр Францийн нийслэл Парис хотноо  60 гаруй орны төлөөлөгчид оролцсон “Ливийн анд нөхдийн” олон улсын бага хурал болно. Хурандаа Муаммар Каддафийн дэглэмийг түлхэн  унагаасны дараахи Ливи улсын ирээдүйн тухай асуудлыг юуны түрүүнд хэлэлцэх болно.
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011