×
Улс төр Есдүгээр сар 2011
    Ливи улсын тэргүүн асан Муаммар Каддафи нуугдаж байж болох Сирт хотыг бүрэн бүсэллээ. ШҮЗ-ийн зэвсэгт отрядууд Сиртийн ойролцоох тэнгисийн зогсоол болон аэропортыг эзлэж хяналтаа тогтоож чадсан байна. Тус хот руу нэмэлт хүч татаж, танк болон галлагч төхөөргөөр буудаж, натогийн нисэх хүчин бөмбөгдсөөр байна.
   Цөмийн зэвсгийн туршилтыг бүх нийтээрээ хориглох тухай гэрээг нэн даруй хүчин төгөлдөр болгохын төлөө ОУ тэмцэж байна гэж ОХУ-ын ГХ-н сайд Сергей Лавров мэдэгдлээ. Өчигдөр тэрээр  Цөмийн зэвсгийн туршилтыг бүх нийтээрээ хориглох тухай гэрээний байгууллагын Бэлтгэл комиссийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Тибор Тоттой уулзсан байна.
    Палестиныг НҮБ-ын бүрэн эрхэт гишүүнээр элсүүлэх ажил хүндрэлтэй харин ажиглагч улсын статустай болгох нь хамгийн бодитой зам юм гэж ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Виталий Чуркин оросын “Коммерсант” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Палестины өргөдлийг авч үзэх ажил хэдэн долоо хоног ч үргэлжилж мэднэ.
    НҮБ-ын АЗ-ийн 15 гишүүний 8 нь палестиныг НҮБ-д нэгтгэхийн төлөө саналаа өгөхөд бэлэн байна. АЗ дээр палестины өргөдлийн төлөө саналаа өгөхөд Орос, Хятад, Энэтхэг, Өмнөд Африк, Бразил, Ливан, Нигери, Габон зэрэг улсууд бэлэн байна. Палестины үндэсний засаг захиргааны ГХЯ-ны тэргүүн Рияд аль-Малики өнөөдөр ингэж мэдэгдлээ. Одоо 10 дахь саналын төлөө ажиллаж байна.
    Сирийн талаарх НҮБ-ын тогтоолын шинэ төслийг Европын орнууд санал болголоо гэж Би-би-си мэдээллээ. Их Британ, Франц, Португал улсууд бэлтгэж, АНУ-ын дэмжсэн шинэ төсөлд ерөнхийлөгч Башар Асадын засгийн газрын эсрэг хориг арга хэмжээ авхыг шаардаагүй бөгөөд хэрвээ сөрөг хүчний эсрэг хүчирхийлэлээ үргэлжлүүлэх юм бол хориг арга хэмжээг авна гэж заасан байна.
    Палестин, Израилийн улс төрийн үйл явцыг сэргээх ойрхи дорнодын “дөрвөл”-ийн шинэ төлөвлөгөөг Израиль улс хүлээж авч байна. Урьд шөнө өндөрлөсөн ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн засгийн газрын тэргүүлэх сайд нартай хийсэн зөвөлгөөний дараа ийм шийдвэр гаргасан байна. Зуучлагч “дөрвөл”-ийн санал санаачлагад маш хатуу графикийг тусгасан байна.
   Ливид өрнөдийн эвсэл  НҮБ-ын тогтоолын заалтыг дураараа тайлбарлан хэрэгжүүлcсэн төдийгүй  тус улсад зэвсэг нийлүүлэхийг хориглосон шийдвэрийг зөрчсөн гэж Сергей Лавров «Россия -24» телевизийн сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Оросын ГХЯ-ны тэргүүний хэлснээр Вашингтон НАТО эвсэл хоёр  үйл ажиллагаагаараа НҮБ-ын АЗ-ийн нэр хүндийг гутаав.
    Урьдчилсан ямарч нөхцөлгүйгээр Солонгосын хойгын цөмийн зэвсгийн асуудлаарх зургаан талын хэлэлцээрийг сэргээхэд Пхеньян бэлэн байна. БНАСАУ-ын сайд нарын танхимын дарга Чхве Ён Рим, БНХАУ-ын дарга Ху Зиньтаотай уулзсныхаа дараа мягмар гаригт ийм мэдэгдэл хийсэн байна.
    ОХУ, Иран, Хятад  улсууд пуужингийн довтолгооноос хамгаалах хамтарсан системийг байгуулах төлөвлөгөөтэй байна гэсэн ираны сонины нийтлэлийг НАТО эвсэлд  суугаа  ОХУ-ын байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин няцаав. Рогозин Тегеранд хийх айлчлалынхаа үеэр ПДХ ийм хамтрасан системийг байгуулах асуудлыг  хэлэлцэх бодолтой байна гэж «Техран таймс» сонинд бичжээ.
ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар Нью Йоркод уулзаж, НҮБ-ын энхийг сахиулагчдыг Ливи улс руу нэн даруй явуулах асуудлыг хэлэлцсэн тухай ОХУ-ын ГХЯ мэдэгдэв. Тэд өчигдөр НҮБ-ын ЕА-н хуралдааны хүрээнд уулзлаа. Талууд Сири, Судан, Афганистан улсуудын байдлыг авч үзэж хэлэлцжээ.
    НҮБ-д Палестиныг элсүүлэх тухай өргөдлийг НҮБ-ын АЗ-д 9-р сарын 28-нд хэлэлцэнэ гэж АЗ-ийн дарга Наваф Салям мэдэгдлээ. АЗ зөвлөдсний эцэст Палестины өргөдлийн талаар лхагва гаригт албан ёсны хуралдаан хийлгэхээр шийдсэн гэж тэр ярьсан байна.
     Алексей Кудриныг огцруулжээ. Оросын сангийн сайдыг огцруулсан тухай  мэдээлэл шуугиан дэгдээв. Ийм огцролт оросын улс төрийн хүрээнд сүүлийн үед бараг болоогүй. Ерөнхийлөгч Дмитрий Медведев Кудриныг огцруулах тухай зарлигт өчигдөр орой гарын үсэг зурав. Сангийн сайдын үүний өмнө Вашингтонд хэлсэн үг  ийм хатуу шийдвэр гаргах шалтгаан болжээ.
    2012 оны ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахаас үл хамааран ОУ-тай хамтран ажиллахад бэлэн байна гэж АНУ-ын засаг захиргаа мэдэгдлээ гэж АНУ-ын Төрийн департментийн төлөөлөгч Марк Тонер өчигдөр  мэдэгдлээ. “ Хэн дараачийн ерөнхийлөгч болохыг оросын ард түмэн өөрсдөө шийдэнэ.
   Афганистан улстай хил залгаа нисэх буудалд байрлаж байгаа АЦХ-ий нисэх онгоцуудаа Пакистан улс өнөөдөр байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд орууллаа. Пакистан, америкийн харилцаа эрс хурцадсан учир энэ шийдвэрийг гаргасан гэж энэтхэгийн “Хиндустан таймс” сонинд бичсэн байна.
ОХУ-ын Номхон далайн флотын «Варяг» пуужин бүхий хэрэг онгоц тэргүүтэй  хөлөг онгоцуудын отряд Номхон далайн аялалынхаа хүрээнд өнөөдөр японы Майзуру боомтод орно. Номхон далайн флотын тэнгисчдийн Японд хийх аялал эрэх аврах, холбоо барих, манёврлах ажиллгааны хамтрасан сургууль хийх гол зорилготой.
Оросын улс төрийн амьдралын гол үйл явдал өчигдөр «Нэгдсэн ОУ» намын их хурлын хүрээнд боллоо. ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев парламентын болох гэж байгаа сонгуульд «Нэгдсэн ОУ» намын нэрсийн жагсаалт ба засгийн газрыг тэргүүлэх түүнчлэн ерөнхий сайд Владимир Путин 2012 онд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэмших тухай их хурал дээр зарлан мэдээлэв.
Энэтхэг улс Палестиныг НУБ-д адил тэгш эрхт гишүүнээр элсүүлэх үе мөчийг тэсч ядан х лээж байна гэж Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх НУБ-ын ЕА-ейн 66-р чуулган дээр мэдэгдлээ. Палестины асуудлыг зохицуулаагуй явдал  бус нутгийн тогтворгүй байдал, хүч хэрэглэх ажилагааны гол шалтгаан болсон гэж тэрээр хэлжээ.
ОХУ-ын өнөөгийн ерөнхий сайд Владимир Путин  ерөнхийлэгчээр ахин сонгогдвол шинэтгэл илүү идэвхтэй  явагдана гэж ОХУ-ын сангийн яамны тэрг үүн Алексей Кудрин өнөөдөр мэдэгдлээ. 2008 оны хямралаас  хойш Орос улсад шинэтгэл зайлшгүй чухал болсон.
  ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин 2012 оны 3-р сард улс орныхоо ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэмшихэд бэлэн байна. Тэрээр Москвад Оросын эрх баригч «Нэгдсэн Орос улс» намын сонгуулийн өмнөх их хурал дээр энэ тухай мэдэгдлээ. Засгийн газрын тэргүүн  Оросын эдийн засгийн хөгжлийнөсөлтийг жилд 6-7 хувь хуртэл нэмэгдуулэх зорилт тавьжээ.
    ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин нэр дэвших боллоо. ОУ-ын ерөнхий сайд, “Нэгдсэн ОУ” намын дарга өнөөдөр Москвад болж байгаа тус намын их хурал дээр ингэж мэдэгдлээ. Энэ их хурал дээр үг хэлсэн ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, В.Путинд ийм санал тавилаа.
    Палестины асуудал нэгдсэн үндэстнийг хагаралдууллаа. Палестины үндэсний засаг захиргааны /ПҮЗЗ/ тэргүүн Махмуд Аббас Палестин улсыг НҮБ-ын бүрэн эрхэт гишүүнээр элсүүлхийг хүссэн өргөдлөө өгсөн юм. НҮБ-ын ЕА дээр түүний хэлсэн үгийг тэр дор нь  л түүхэн гэж нэрэллээ. Палестин улсыг хүлээн зөвшөөрч, НҮБ-ын бүрэн эрхэт гишүүнээр элсүүлхийг хүссэн өргөдлийг НҮБ-ын АЗ-д хэлэлцэх асуудлыг ирэх даваа гаригт хэлэлцэнэ.
ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев одоогийн ерөнхий сайд В.Путинд ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхийг санал болгоод өөрөө засгийн газарт ажиллана гэж мэдэгдлээ.
Палестин улс НҮБ-д гишүүнээр элсэх өргөдлөө өгсөн явдлыг угтан авахаар хэдэн арван мянган палестинчууд гудамжинд гарч баяр ёслолын байдалтай тэмдэглэсэн байна. НҮБ-ын ЕА-н чуулган дээр Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббасын хэлсэн үгийг тэд алга нижигнүүлэн ташиж хүлээн авлаа. Палестины үндэсний засаг захиргааны гудамж талбайнуудад байрлуулсан асар том зурагтаар түүний үгийг шууд дамжуулсан юм.
Палестин улсыг Иерусалим нийслэлтэй 1967 оны хилээр нь НҮБ-ын бүрэн эрхэт гишүүнээр элсүүлэхийг хүссэн өргөдлөө Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас өчигдөр өргөн барилаа.
    ОУ эдийн засгийн асуудлаа шийдэхийн тулд бусад улсууд шиг гараа тосож суухгүй гэж ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин мэдэгдлээ. Тусламжийг тусгаар тогтнолоороо төлөхгүй гэж оросын эрх баригч “Нэгдсэн ОУ” намын их хурал дээр тус намын дарга тэмдэглэсэн байна.
    Тайваньд зэвсэг худалдах гэсэн алдаагаа АНУ засах хэрэгтэй гэж Хятад улсын ГХЯ-ны сайд Ян Цзечи мэдэгдлээ. Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалахын тулд Вашингтон “Тайбэйд зэвсэг нийлүүлэх, америк, хятадын цэргийн гэрээгээ бүхэлд нь зогсоох хэрэгтэй” гэж сайд хэлсэн байна.
   ОУ-ын бага дунд бизнес дэх түшмэдүүдийн дундах авилгатай тэмцэхийн тулд нийгмийн сэтгэхүйг өөрчлөх шаардлагатай. Хээл хахууль авч байгаа өгч байгаа хүмүүсийг адилхан хатуу шийтгэх хэрэгтэй гэж ОХу-ын ерөнхий сайд, “Нэгдсэн ОУ” намын дарга Владимир Путин мэдэгдлээ.
   Хэрвээ Вашингтон  Исламабадын алан хядагчдын эсрэг явуулж байгаа ажиллагааг олон нийтийн өмнө шүүмжлэх ажлаа үргэлжлүүлэх юм бол өөрийн холбоотноо алдах болно гэж Пакистан улс АНУ-д санууллаа. Пакистан улсын ГХЯ-ны сайд Хина Раббани Харын мэдэгдлээс иш татан Рейтер агентлаг энэ тухай өнөөдөр мэдээллээ.
     Оросын парламентад олонхийн суудалтай эрх баригч “Нэгдсэн ОУ” намын сонгуулийн өмнөх их хурал өнөөдөр Москвад нээгдлээ. 12-р сарын 4-нд болох парламентын сонгуультай холбогдуулж Төрийн Думын депутатад тус намаас нэр дэвших хүмүүсийн нэрсийн жагсаалтыг 12-р их хурлын төлөөлөгчид батлах ёстой. Нэрсийн жагсаалтыг хэн тэргүүлэх вэ?
    Палестины Үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас өнөөдөр НҮБ-ын АЗ-д тус байгууллагад элсэх өргөдлөө өргөн барина. Одоогоос 20 жилийн өмнө Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн гэдгээ ОУ удаа дараа мэдэгдэж байсан билээ. Москва НҮБ-ын АЗ дээр палестины өргөдлийг дэмжих болно. “Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөр ямар нэгэн асуудал үүснэ гэж бид үзэхгүй байна.
   НҮБ-ын хар дансны нэрсийн жагсаалтаас талибуудыг гаргах асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй гэж ОУ үзэж байна. Нэрсийн жагсаалтаас гаргах ямарч өргөдлийг аль аль талаас нь маш сайн судлаж үзэх хэрэгтэй гэж ОУ-ын ерөнхийлөгчийн Афганистаны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Замир Кабулов Интерфакст мэдэгдсэн байна.
    Европын ПДХ системийн радарыг Түркт байрлуулах нь ОУ-ын аюулгүй байдалд заналхийлэхгүй бөгөөд Анкаратай харилцах харилцааг муутгахгүй гэж НАТО-д суугаа ОУ-ын байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин үзэж байна. ОУ-ын аюулгүй байдал ба хоёр улсын харилцаанд муугаар нөлөөлөх ямарч үйл ажиллагаанд оролцохгүй гэж түркийн тал мэдэгдсэн гэж Рогозин “Раша Тудей” сувагт ярилцлага өгөхдөө  мэдэгдсэн байна.
  Ойрхи Дорнодын зохицуулалтын асуудлын төлөв өчигдөр нээгдсэн НҮБ-ын ЕА-н улс төрийн маргааны гол сэдэв боллоо. Тус байгууллагын индэр дээрээс үг хэлсэн өндөр тушаалын төлөөлөгчид Палестины шаардаж байгаагаар тэднийг олон улсын хэмжээнд тусгаар улс гэж хүлээн зөвшөөрсний дараа Ойрхи Дорнодод хийж байгаа энхийн гэрээ юу болох вэ гэсэн гол асуултад хариулахыг хичээлээ.
    Ливи улсын ШҮЗ 7-10 хоногийн дараа Түр засгийн газрыг эмхлэн байгуулна. Нью-Йорк хотод болж байгаа НҮБ-ын ЕА-н хуралдааны үеэр ШҮЗ-ийн ГХ-ны тэргүүн Махмуд Жибриль ингэж мэдэгдсэн байна.
    Хоёр орны хоорондын харилцааг муутгаж мэдэх ямарч алхамаас татгалзахыг Кипр, Түрк улсуудад ОУ уриаллаа. Киприйн БН улсын ерөнхийлөгч Димитрис Христофиастай уулзсныхаа дараа ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров Нью-Йорк хотноо мягмар гаригт энэ тухай мэдэгдсэн байна. Америкийн Нобле Энержи компани Газрын дундад тэнгисийн киприйн эх газрын үргэлжилд нүүрс устөрөгч хайх өрөмдлөг хйиж эхэлсэн юм.
  Орос улс  хориг, цэргийн оролцоог хамаарахгүй сирийн асуудлаархи ямар ч тогтоолыг дэмжихэд бэлэн гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Нью Йоркод НҮБ-ын ЕА-н 66-р чуулган дээр мэдэгдлээ. Манай тусгай сурвалжлагч Елизавета Исакова АНУ-аас уламжлахдаа:    Москва ливийн хэрэг явдлыг давтуулж, Сирийн эсрэг хориг арга хэмжээ авахаас татгалзаж байна гэж Сергей Лавров онцлов.
  АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Түрк улсын ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган нар хоёр талын уулзалт дээр сирийн ерөнхийлөгч Башар Асадад үзүүлэх дарамт шахалтаа хүчтэй болгох шаардлагатай байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Хоёр тэргүүний уулзалт Нью-Йорк хот дахь НҮБ-ын ЕА-н “талбар” дээр боллоо.
   Тус улсын ерөнхийлөгч асан Бурханнуддин Раббаниг хэрхэн устгасан тухай афганы талибууд маш тодорхой ярилаа. Талибуудын толгойлогч Забинуллагийн ярьснаар тэд улс төрчийг хуурч мэхлэн өөрийн занганд оруулж чадсан байна. Алан хядах энэ байгууллагын гишүүн Рейтер агентлагт ярилцлага өгөхдөө түүнийг хороохын тулд бүхэл бүтэн бүлэг байгуулсан гэжээ. Афганистанд дайныг зогсоохын тулд Раббанитэй хэлэлцээр хийх хэрэгтэй байна гэж түүнийг хуурсан байна.
Өмнө нь
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011