×
Улс төр 31 Наймдугаар сарын 2011
    Орос улс  БНАСАУ-тай цэргийн харилцаа холбоогоо  сэргээж байна. ОХУ-ын Зэвсэгт хүчний шинэчлэлийн хүрээнд Дорнын цэргийн  тойргийн  далайчид анхных болж байна.  Энэ цэргийн тойргийн командлагч адмирал Константин Сиденко, Солонгосын Ардын армийн  ерөнхий штабын дарга Ли Ен Хо нар хамтын ажиллгааны анхныхаа зөвлөгөөг явууллаа.
   Интернетэд ливийн дайны дараах үеийн бүтээн байгуулалтын  төлөвлөгөө гарчээ. Материалын  гоё сайхан үг, хэн  зохиогчийн  нэрийг тавьсан байдлаас үзвэл британий иргэн Иан Мартин тэргүүтэй  НҮБ-ын тусгай групп бэлтгэжээ. Баримт бичигт Ливийн эдийн засгийг сэргээн, аюулгүй байдал, улс-төрийн дотоод яриа, хэлэлцээг хангахад  НҮБ-ын үүргийг маш нарийн детальчлан бичжээ.
    Ливийн ШҮЗ НҮБ-ын тус улс руу цэргийн ажиглагчдыг явуулах саналаас татгалзжээ. “НҮБ  энхийг эрхэмлэгчдийг явуулахаар санал болгосон. Гэхдээ ливийн хямрал бол онцгой тохиолдол юм шүү” гэж Үндсэний зөвлөлийн тэргүүн Ибрагим Даббаши мэдэгдэв.
    Орос улс НҮБ-ын АЗ-ийг Ливийн цаашдын байдалд болгоомжтой, нягт нарийн хандахыг яриалжээ. НҮБ-ын Оросын  байнгын төлөөлөгч Виталий Чуркины үзэж буйгаар  Ливид дайны галыг зогсоож, үндэсний эвлэрлийн үйл явцыг эхлэх хэрэгтэй байна. Ливийн дэглэмийн банкны активуудыг хаах асуудлын тухайд оросын дипломат ярихдаа, Ливийн сэргээн босгоход маш их хүндрэлтэй, Каддафийн банкны активууд нь ёроолгүй биш.
НҮБ-ын АЗ  Сирийн асуудлаар Орос улс болон өрнөдийн орнуудын бэлтгэсэн тогтоолын  төслүүдийг  хэлэлцэж байна.Энэ тухай НҮБ- ын АЗ-ийн Энэтхэг улсын байнгын төлөөлөгч Хардип Сингх Пури мэдэгдэв. Түүний хэлснээр хоёр төсөлд ижил зүйл олон боловч, эцсийн шийдвэр хараахан  гараагүй аж.  Өрнөдийн нилээд хэдэн орнууд Сирийн эсрэг тогтоолын өөрийн хувилбарыг оруулахаар санаархаж байна.
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011