×
Улс төр 29 Наймдугаар сарын 2011
    Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев сонгуулийн өмнөх ажлыг эхийг тавьлаа.  Даваа гаригт улс-төрийн намуудын удирдагч нартай хийсэн уулзалт дээр тэр 12-р сарын 4-нд Төрийн думын сонгууль явуулах тухай Зарлигт гарын үсэг зурлаа. Дмитрий Медведев улс-төрийн намуудыг сонгуулийн өмнөх  сурталчилгааны ажилдаа  үндэстэн хоорондын мөргөлдөөнийг өдөөсөн ямарч гоё зүйр цэцэн үгнээс зайлсхийхийг уриалжээ.
   Оросын нийгэмд Ливийн үйл явдал нь хурц мэтгэлцээний сэдэв болж байна.  НАТО-гийн агаарын цохилт, Ливийн иргэний дайн, түүний улс төрийн бүтцийн сүйрлийг  оросын нийгэм тус улсыг сөнсөнтэй адил үзэж  байна.  Олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар оросын иргэдийн 80 хувь Ливийн агаарын цохилтыг буруушааж байна.
   Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Төрийн думын  шинэ  бүрэлдэхүүн  оросын иргэдийн  улстөрийн хамгийн өргөн хүрээтэй эрхэмлэл дээд зэргээр тусна гэдэгт найдаж байна. Төрийн тэргүүний үзэж буйгаар энэ зорилгод хүрэхийн тулд сүүлийн үед сонгуулийн практикт нэвтэрч байгаа шинэ удирдамжууд үүнд чиглэгджээ.
   Сирийн ШҮЗ нь 94 гишүүнээс бүрдэн тэднийг Сорбоны  улс төрч  Бурган Гальюн тэргүүлж байгаа өнөөдөр  Арабын “Аль-Жазира” телевизийн суваг мэдээлджээ. Өнгөрсөн долоо хоногт Сирийн  ерөнхийлөгч Башар Асадын сөрөг талынхан Стамбулд дөрөв хоног хуралдсныхаа эцэст сөрөг хүчнийг байгуулсан тухай тодорхой болсон юм.
Орос улсын улс-төрийн намуудын сонгуулийн кампанит ажил  мягмар гаригт эхэлнэ. Даваа гаригт Орос улсын ерөнхийлөгч тус улсын улс-төрийн намуудын тэргүүн нартай уулзаж ярилцсныхаа дараа Төрийн думын сонгуулийг зохион явуулах тухай  зарлигт гарын үсэг зурна.
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011