×
Улс төр 28 Наймдугаар сарын 2011
Ливийн  босогчдын засгийн газар Муаммар Каддафитай ямар нэгэн яриа хэлэлцээ хийхгүй.  Энэ тухай өнөөдөр Ливийн  шилжилтийн үндэсний зөвлөлийн  тэргүүн мэдэгджээ. Тэрээр нэмж хэлэхдээ, Каддафийн байгаа газар түүнд тодорхой бус байгаа.
Оросын ерөнхийлөгчийн Африкийн тусгай төлөөлөгч Михаил Маргелов тогтворгүй байдалд байгаа  арабын Магрибаас өмнө зүгт Африкт  террорист фронт бий болохоос болгоомжилж байна.
Сингапурын ерөнхийлөгчийн сонгуульд  тус улсын экс ерөнхий сайд Тони Тан сонгогджээ. Түүнийг эрх баригч “ Ард түмний үйл ажиллагааны  нам “ дэмжижээ. Тони Тан сонгуулийн санал хураалтаар бас нэгэн нэр дэвшигч доктор Тан Чен Бокоос ердөө 1 хувийн саналаар илүү гарчээ.
Алан хядагч “Аль-Каида “ байгууллагын удирдлагын  хоёр дахь чухал хүн болох   Атия Абд ар-Рахман Пакистанд алагджээ. Энэ тухай Ассошейтэд пресс агентлаг АНУ ын засаг захиргааны төлөөлөгчийн хлэснийг иш татан уламжилжээ. Ар-Рахман нь “Аль-Каидагийн” цэргийн ажиллагаа зохион  явуулахыг хариуцдаг байсан бөгөөд, лив гаралтай хүн аж.
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011