×
Улс төр 27 Наймдугаар сарын 2011
Сингапурт бямба гаригт сүүлийн 18 жилд анх удаа тус улсын ерөнхийлөгчийг сонгох сонгууль зохиогдож байна-гэж Ассошейтэд пресс агентлаг мэдээлжээ.Төрийн тэргүүний албан тушаалд ижил  овогтой  дөрвөн хүн нэр дэвшээд байна.
Арабын орнуудын лиг Ливийн босогчдын  Шилжилтийн   үндэсний зөвлөлийг /ШҮЗ/ хүлээн зөвшөөрчээ. Ливид цэргийн ажиллагаа үргэлжлэн,Каддафийн талынхан болон босогчдын талынхнаас бүрдсэн эвслийн засгийн газар бүрдээгүй цагт  Африкийн холбоо ШҮЗ-ийг хүлээн зөвшөөрөхгүй. Дэлхийн 150 гаруй орнууд дахь Ливийн Элчин сайдын яамны орой дээрхн  Жамахирийн ногоон туг шинэ засгийн гурван өнгийн  тугаар солигдлоо.
Японы эрх баригч намын таван гишүүн бямба гаригт Ерөнхий сайд Наото Каног огцроход энэ  албан тушаалд өөрсдийн  нэрийг  дэвшүүлээд байна. Энэ тухай Киодо агентлаг  мэдээллээ. Энэ албан тушаалыг авч чадвал,  Засгийн газрын тэгүүний сэнтийг яллаа гэсэн  үг.
Александр Анкваб Абхазын ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын  55  гаруй хувийн санал авч ялалт байгууллаа. Ээ тухай бямба гаригт Абхазын СЕХ ны тэргүүн Батал Табагуа сонгуулийн  урьдчилсан дүнг мэдэгдэхдээ зарласан юм. Ингээд ерөнхийлөгчийн үүрэг гйүцэтгэж байсан, дэд ерөнхийлөгч тус улсын гурав дахь ерөнхийлөгч болж байна. СЕХ ны тэргүүний мэдээлснээр Анквабын өрсөлдөгч нар түүнээс нилээд тооны  саналаар хоцорчээ.
Ливийн нийслэл Триполь хотод ширүүн тулалдаан үргэлжилсээр байна. Цэргийнхэн болон Каддафийн талынхан босогчдоос нийслэл хотын Бу-Салим дүүргийг булаан авчээ. Арабын телевизийн сувгуудын мэдээлж буйгаар мөргөлдөөнд  хэдэн арван босогчид болон тэдний талд байлдсан гадаадын хүмүүс амь үрэгджээ.Босогчид  Триполийн ихэнх хэсгийг эзлэсний дараа гудамжинд дээрэмийн тонуул эхэлжээ. Дээрэмчид Жамахирийн Үндэсний музейг ч зүгээр орхисонгүй.
Александр Анкваб  нь Бүгд Найрамдах Абхаз  улсын ерөнхийлөгчөөр сонсгогдлоо. Тэрээр 8-р сарын 26 нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатаар  гайхалтай ялалт байгууллаа.  Тус улсын СЕХ ны мэдээлснээр, Анкваб нь  сонгогчдийн 55 % саналыг авчээ.  Абхазын тэргүүний яаралтай сонгууль нь 5-р сарын 29 нд тус улсын ерөнхийлөгч Сергей Багапша нас барсантай холбоотой юм.
Сири улсыг хямралаас гаргах арга замыг ОХУ эрэлхийлж байна. Энэ тухай НҮБ ын дэргэдэх ОХУ ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин сэтгүүлчдэд мэдэгджээ. Түүний ярьснаар Москва Дамаскад хориг тогтоох  тухай асуудлыг дэмжихгүй байгаа бөгөөд Сирийг хүчирхийлэлийг зогсоохыг уриалсан дипломат харилцааг санал болгож байна. Энэ зорилгоор 8-р сарын 29 нд Москвагийн өндөр тушаалын төлөөлөгч  Дамаскад очно.
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011