×
Улс төр 26 Наймдугаар сарын 2011
    Хятадын цэргийн хүч чадал таамаглаж байснаас илүү хурдан өсч байна гэж америкийн шинжээчид үзжээ. БНХАУ-ын цэргийн хүчний шинэчлэл нь америкийн цэргийн шинжээчдийн  үзэж буйгаар АНУ-ын стратегийн сонирхолд занлахийлж байгаа аж. АНУ-ын Конгрессд цэргийн байгууллагаас бэлтгэж ирүүлсэн  илтгэлд ийнхүү дурьджээ.Илтгэлийг зохиогчид гол анхаарлыг цөмийн шинэчлэлийг хазаарлах хүчийг “тооноос чанарт” шилжүүлэхэд төвлөрүүлжээ.
   Өнөөдөр 8-р сарын 26-нд Абхаз, Өмнөд Осетид тусгаар тогтнолын гурван жилийн ойг тэмдэглэх гэж байна. 2008 оны 8-р сард гүржийн арми   Өмнөд Осет рүү ширүүн дайралт хийсний дараа Орос улс хариу хатуу  цохилт өгч, тус улсын тусгаар тогтнолыг анх хүлээн зөвшөөрсөн юм.
    Ливийн Шилжилтийн үеийн  үндэсний  зөвлөл /ШҮҮЗ/Триполь руу нүүж ирлээ. Өнөөдрөөс эхлэн сөрөг хүчний бүх удирдлага - НАТО-гийн туслалцаагүйгээр эзлэн авч чадахгүй байсан албан ёсны нийслэл хотоос үйл ажиллагаагаа явуулна. Энэхүү шуугиантай мэдэгдэл нь эвслийг цохилтонд оруулаад зогсохгүй, түүний дотор улс төрийн хүчтэй хүндрэл учруулж болох юм гэж шинжээчид үзэж байна.
    Хятад улс  АНУ-ын БХЯ-наас нийтлүүлсэн хятадын цэргийн хүч чадлын тухай илтгэлийг эрс буруушаажээ.  Энэ тухай Хятадын БХЯ-ны албан ёсны төлөөлөгч Ян Юйцзюнь мэдэгджээ.  Илтгэлд Хятад улс Тайванд “цэргийн заналхийлэл” бий болгож, Хятад улсын сансар, сүлжээний аюулгүй байдлын салбарт баримталж буй бодлогыг эргэлзээтэйд үзсэн нь үндсэлгүй зүйл гэж үзжээ.
БНАСАУ- ын удирдагч ОХУ-ад хийсэн айлчлалынхаа дараа   пүрэв гаригт Хятадын зүүн-хойд хэсэгт хүрэлцэн очжээ. Энэ тухай Синьхуа агентлаг мэдээллээ.  БНАСАУ-ын удирдагчийн айлчлалтай холбогдолтой тодорхой мэдээлэл үгүй. Хятад улс нь Пхеньяны эдийн засаг, дипломат харилцааны гол эх сурвалж болдог юм. Ким Чен Ирийн 5-р сард хийсэн айлчлалын үеэр талууд хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхээр хэлэлцэн тохиролцжээ.
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011