×
Улс төр 24 Наймдугаар сарын 2011
   Стамбулд Сирийн сөрөг хүчнийхэн ерөнхийлөгч Башар Асадыг огцруулах үйл ажиллагаагаа зохицуулахын тулд  “Үндэсний зөвлөл” байгуулжээ.  Сөрөг хүчнийхний Тунхаглалд “одоогийн дэглэмийг усдатал  нэгдэл нь ажиллах болно” “гэжээ. Ийм мэдэгдлүүд нь өрнөдийнхний дэмжлэггүйгээр боломжгүй юм гэж Оросын шинжээчид үзэж байна.
   Хятад улс НҮБ-тай хамтран Ливи улсын иргэний дайны дараах  сэргээн босголтод идэвхитэй туслахад бэлэн байна гэж БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүн Ян Зечи мэдэгджээ. Ян Зечи тэмдэлэхдээ: чухамдаа НҮБ Ливийн иргэний дайны дараа гол үүрэгтэйг тэмдэглэжээ.
   БНАСАУ  цөмийн зэсгийн асуудлаар  хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн байгаагаа илэрхийлэн, Оросын хийн хоолойг өөрийн нутаг дэсвгэр дээгүүр  Өмнөд Солонгос руу дамжуулан барихыг сайшаав.  Орос улсын ерөнхийлөгч  Дмитрий Медведев, БНАСАУ-ын удидагч Ким Чен Ир нарын  Улаан-Үдэд хийсэн уулзалт ийм дүгнэлтэнд хүргэв. Уулзалт  хоёр цаг гаруй  үргэлжилжээ.
    Венесуэл улс “зөвхөн Каддафийн тэргүүлж байгаа засгийн газрыг хүлээн зөвшөөрнө”.Энэ тухай мягмар гаригт тус улсын ерөнхийлөгч Уго Чавес мэдэгдэснийг тус улсын телевизийн суваг дамжууллаа. Боливарианы хувьсгалын тэргүүн Ливид гарсан явдал Венесуэлд хэзээ ч давтагдахгүй гэж анхааруулжээ.
    Ливийн босогчид улс орноо нэгтгэж чадвал Москва харилцаа тогтоож болох юм гэж Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдөр мэдэгджээ. Ливид урьдын адил хоёр засагтай байна.  Босогчид нь Триполийг амжилттай эзлэн авсан ч, Каддафи, түүний талынхан тодорхой нөлөөгөө хадгалсаар байгаа, тодорхой тооны цэргийн чадавхитай байна.
    “Үндэстэн хоорондын мөргөлдөөн, мульти соёлын (мультикультурализм) бодлого, шилжилт хөдөлгөөөний тулгамдсан асуудал"  - Ярославлийн Олон улсын гуравдахь чуулганы  сэдвүүд. 9-р сарын 7,8 өдрүүдэд болж өнгөрөх юм. Сэдвүүдийн сонголт энэ жил маш их сонирхол татаж байгаа гэж  зохион байгуулагчид тэмдэглэж байна. Ярославль нь гурав дахь удаагаа улс-төрийн чуулганыхныг хүлээн авч байгаа юм.
ОХУ-ын Буриад улсад ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, БНАСАУ-ын Төрийн Батлан хамгаалах хорооны удирдагч   Ким Чен Ир нарын уулзалт   эхэллээ. ОХУ, БНАСАУ-ын тэргүүн нар Буриад улсын Заиграевский дүүргийн “Сосновый бор”цэргийн ганизоны нутаг дэвсгэр дээр уулзаж байгаа юм.
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011