×
Улс төр 22 Наймдугаар сарын 2011
    Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев БНАСАУ-ын удирдагч Ким Чен Иртэй уулзана. Ким Чен Ирийн хуягласан гал тэрэг одоо Сибирийн төмөр замаар явж байна. Мягмар гаригт тэр Буриадын нийслэл Улаан-Үд хотод хүрэлцэн ирнэ. БНАСАУ-ын тэргүүний айлчлалыг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өргөн бичиж байна.
   ОХУ-ын Төрийн Думын Олон улсын хорооны тэргүүн Константин Косачёвын үзэж буйгаар  ливийн удирдагч Муаммар Каддафи өөрийн ялагдлаа хүлээх ёстой аж. Тэрээр Ливийн байдалд Орос улс төвийн байр сахисныг зөв зүйтэй гэж байгаагийн зэрэгцээ НАТО-г хойд африкийн энэ орны дотоод  хэрэгт хутгалдан оролцож буйг буруушааж байгаа юм.
   ОХУ-д БНАСАУ ын удирдагч Ким Чен Ирийн айлчлал үргэлжилж байна. Тэрээр Сибирийн холбооны тойргоор өөрийн хуягласан галт тэргээр аялж байгаа бөгөөд  ОХУ-ын ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Виктор Ишаев дагалдан явж байна гэж  бүрэн эрхт төлөөлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Айлчлалын нэг чухал арга хэмжээ нь хойд солонгосын удирдагч Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев хоёрын уулзалт болох юм.
    АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден МУ-ын нийслэл Улаанбаатарт АНУ, Монгол улсын цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. Байден өнөөдөр  Монгол улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын урилгаар албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн юм. АНУ-ын дэд ерөнхийлөгч монголын ХМХ-үүдэд өгсөн ярилцлагадаа бүс нутгийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байгаа Монгол улсын хөгжин мандалтыг дэмжиж байдаг тухайгаа мэдэгджээ.
Ливийн удирдагч Муаммар Каддафийн сөрөг талынхан даваа гаригт Триполь дахь төрийн радиостанцыг эзлэн авчээ. Энэ тухай катарын “Аль-Жазира” телевизийн суваг мэдээлжээ. Ливийн телевизээс  мэдээлснээр шууд нэвтрүүлгүүдийг хаасан бөгөөд бичлэгтэй хөтөлбөрүүдийг гарагаж байгаа ажээ. Үүний өмнөх мэдээнд босогчид Триполь дахь засгийн газрын Каддафийн ордон байдаг Баб аль-Азизия хорооллоос бусад газруудыг хяналтандаа аваад байгаа тухай мэдээлж байсан юм.
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011