×
Улс төр 21 Наймдугаар сарын 2011
Йеменьд хоёр удаа дэлбэрэлт болсны улмаас 14 хүн амь үрэгджээ. Тус улсын өмнө хэсгийн Абьян мужийн  халдлагуудыг олон улсын террорист сүлжээний “Аль-Каидагийн”нөлөөн дор автсан амиа золиослогчид үйлджээ. Тэд энэхүү дайралтыг Йемений өмнө зүгт амьдардаг омгийнхны төлөөлөгчдийн эсрэг зохиосон байжээ.
Загсийн газрын эсрэг бослогын үр дагаврыг дүгнэн шинжих НҮБ-ын төлөөлөгчид Сирид хүрэлцэн ирлээ. НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах удирдах газрын тэргүүн Рашид Халиков тэргүүтэй төлөөлөгчид тус улсад гурван өдөр болох юм. Эрх баригчид НҮБ-ын төлөөлөгчид чөлөөтэй явж болно гэж амлалт өгч байгаа аж.
АНУ тагнуул хийснийхээ төлөө шүүгдсэн америкийн хоёр иргэнийг суулахыг Иранаас уриалав. Төрийн Департаментын Төлөөлөгч Виктория Нуланд бямба гаригт ирак-ираны хил дээр хоёр жилийн өмнө баригдсан Шейн Бауэр болон Жош Фэтгэл нар жирийн жуулчид байсан гэж мэдэгджээ. Хоёр жилийн өмнө тэд чиглэлээсээ будилж, санаандгүй Ираны газар нутагт төөрч орсон байсан юм.
Хэдэн зуун ливичүүд Каддафийг дэмжих уламжлалт газар болоод байгаа Триполийн ногоон талбайд гарлаа гэж орон нутгийн ХМХ-үүд мэдээлж байна. Тэнгэрт асах өнгө өнгийн баярын буудлагууд болон пуужингийн хамгаалалтын дуу чимээ сонсогдоно. Урьд өрнөдийн агентлагууд болон нилээд хэдэн арабын телевизийн сувгууд ливийн нийслэл хот Триполь руу босогчид дайрч эхэлсэн тухай, хотын гудамжинд байлдаан, буудалцааны тухай мэдээлж байсан юм.
Трипольд босогчдын хүчний  дайралт тусч байсныг тэмдэглэн Ливийн удирдагч Муаммар Каддафи өөрийн талынханд баяр хүргэв. Тэрээр хийсэн мэдэгдэлдээ босогчдыг “хархнууд” гэж нэрлээд, ливийн ард түмнийг устгах гэж байна гэжээ. Тэр өөрийн талынхныг сүйрсэн хотуудыг чөлөөлж, босогчдыг үеийн үед дархын тулд  сая саяараа аянд мордохыг уриалжээ.
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011