×
Улс төр 20 Наймдугаар сарын 2011
   Таван сарын өмнө буюу өнгөрсөн 3-р сард НАТО-гийн орнууд Ливийн агаарын орон зайд цэргийн ажиллагаагаа эхэлсэн юм. Энэ бүгд нь НҮБ-ын АЗ-ийн 1973 дугаартай тогтоол тус улсын энгийн ардуудыг хамгаалах үзэл санааны дор хэрэгжиж байсан юм. Өнөөдөр НАТО-гийн үйл ажиллагаа АЗ-ийн тогтоолын хүрээнээс халиад байгаа юм.
Хятад улс АНУ-тай харилцан итгэлцэл, хүндэтгэлийн харилцаа байгуулах хүсэлтэй байна. Энэ тухай БНХАУ-ын Дарга Ху Зиньтао баасан гаригт Бээжинд АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байдентай уулзахдаа мэдэгджээ. Ху Зиньтао АНУ-тай эдийн засгийн салбарын харилцаагаа улам гүнзгийрүүлэн,дэлхийн эдийн засгийг сэргээхэд хамтын ажиллагаа эрчимжүүлэх бодолтой байгаагаа цохон тэмдэглэв.
Олон улсын эрүүгийн шүүх Сирийн байдлыг мөрдөн байцааахад шүүн таслах эрхгүй ажээ. Энэ тухай Гаагад прокурор Луис Морено- Окамдо мэдэгджээ. Түүний ярьснаар Олон улсын шүүхэд Сирид хүн төрлөхтөний эсрэг гэмт хэргүүд гарч байгаа тухай баримт мэдээллүүд ирж байгаа ажээ.
БНАСАУ-ын Төрийн Батлан хамгаалах хорооны дарга Ким Чен Ир бямба гаригт ОХУ-д албан ёслолын айлчлал хийхээр ирсэн тухай Кремлийн хэвэлэл мэдээллийн албанаас мэдэгдэв. БНАСАУ-ын тэргүүний ОХУ-д хийх айлчлалын хөтөлбөрийн хүрээнд Алс-Дорнодын болон Сибирийн холбооны тойргуудаар зочилох юм. Айлчлалын гол арга хэмжээ нь Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй хийх уулзалт юм.
Жамахирийн удирдагч Муаммар Каддафийн ойрын хамтран зүтгэгч Ливийн Ерөнхий сайд асан түүнээс татгалзжээ. Адлель Салям Жаллуд 1972-1979 онуудад Ливийн ерөнхий сайдын албан тушаал хашин Каддафийн Засгийн газрын хоёх дахь хүн байжээ. Түүнчлэн тэр 1969 онд төрийн эргэлт зохион байгуулахад болон явуулахад туслаж, улмаар Каддафи нь засгийн эрхэнд гарчээ.
Газын зурвасд эрх барьж байгаа ХАМАС хөдөлгөөний удирдлага Израильтай түр зогсоосон байлдааны гэрээг цуцалсан тухай мэдэгдэл хийжээ. Хоёр жил үргэлжилсэн энэхүү эвлэрэл Израилийн Агаарын цэргийн хүчнийхний Газын зурваст үзүүлсэн нилээд хэдэн удаагийн цохилтын улмаас цуцлагдахад хүрчээ. Израиль нь палестины нутгийг Эйлат хотын орчимд халдлага болсны хариуд бөмбөгдөж эхэлжээ.
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011