×
Улс төр 19 Наймдугаар сарын 2011
Вашингтон Пхеньянд 900 мянган ам долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн байна, гэхдээ  тусламжид хүсний бүтэгдэхүүн орохгүй аж. Энэ тухай АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн алба мэдэгджээ. Америкийн төрийн бус байгууллагын тайланд дурьснаар БНАСАУ-д хөдөө аэ ахуйн үйлдвэрлэл сүйрлийн байдалд байгаа, тиймээс олон улсын оролцоо шаардлагатай аж. АНУ тусламж үзүүлэхэд ямагт бэлэн байсан, гэхдээ хүнсний хувиарилалтанд хяналт тавих болзол тавьж байжээ.
АНУ, ЕХ-оос сирийн ерөнхийлэгч Башар Асадыг тушаалаасаа огцроход уриалж байгааг Орос улс зөвшөөрөхгүй байна. «Дамаскаас зарласан шинэтгэлүүдийг хийх цаг  түүнд олгох хэрэгтэй» гэж Москва үзэж байна.
   Өдөөгөөс 20 жилийн өмнөх энэ өдрүүдэд Улсын онцгой байдлын хороо /УОБХ/ ЗСБНХУ-ын Ерөнхийлөгч Михаил Горбачёвыг засгийн эрхээс зайлуулахыг оролдсон юм. Хуйвалдааны удирдагчдаар ЗХУКН-ын ТХ-ны, ЗГ-ын, Армийн, ДХЯ-ны өндөр албан тушаалтнууд, тэр үеийн ЗСБНХУ-ын дэд-ерөнхийлөгч Геннадийн Янаев нар ажиллаж байжээ. УОБХ-ны зөвлөлтийн  уламжлалт тоталитар системийг хадгалах зорилго тавьсан нь амжилтгүй болсон юм.
Израиль улсад пүрэв гаригт хэд хэдэн цуврал халдлага гарсны улмаас 8 хүн нас барж, 30 орчим хүн шархаджээ. Энэ тухай баасан гаригт “Гаарец” сонин мэдээлжээ. Газын зурваст үйл ажиллагаа явуулж байгаа “Эсэргүүцэгчдийн ардын хороонууд” байгуулага энэхүү халдлагыг удирджээ. Алан хядагчид зэвсэг, байлдааны хэрэгслүүдийг Газын зурвас, Синайн арал хоёрын хил дээр хонгилоор хүлээн авч байжээ.
Афганистаны нийслэл Кабул хот дахь Британий зөвлөлд баасан гаригт хүчтэй дэлбэрэлт болсон – гэж Франс пресс мэдээллээ. Үүний өмнө хоёр амиа золиослогч Зөвлөлийн хашааны дэргэд өөрсдийгөө дэлбэлжээ. Агентлагийн уламжилснаар нэг хоногийн өмнө зөвлөлийн байрны дэргэд дөрвөн удаа дэлбэрэлт болжээ. Халдлагын улмаас хамгийн сүүлийн мэдээгээр 8-10 шархадаж, 3 хүн амь үрэгджээ.
Вашингтонд Ливийн шинэ Элчин сайдын яам нээгдлээ. Түүний дипломат ажилтнуудаар тус улсын сөрөг хүчний шилжилтийн Үндэсний зөвлөлийн гишүүд болжээ. Элчин сайдын хэргийг түр хамаарагчаар сөрөг хүчнийхний талд орсон тус улсын АНУ-дахь Элчин сайд асан Али Ауджали “туг өргөх ёслолыг” гүйцэтгэв.
НҮБ-ын дэргэдэх Их Британь, Франц, Герман улсын төлөөлөгчид Сири улсын эсрэг хоригуудын тогтоол болосвруулах бодолтой байгаа тухайгаа АЗ-д мэдэгдэв. Пүрэв гаригт АНУ-д энэ орны эсрэг эдийн засгийн хоригуудыг гаргалаа. Эрхийг хамгаалагчдын мэдээлснээр Сири улсад 3-р сараас хойш 2 мянга орчим хүн амь насаа алджээ.
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011