×
Улс төр 16 Наймдугаар сарын 2011
   АНУ-ын дэд  ерөнхийлөгч Жозеф Байден  энэ албан туушалд томилогдсныхоо анхны айлчлалаа  Зүүн Азийн орнуудаар хийхийн зэрэгцээ  Хятад, Япон, Монголд айлчилна.  Шинжээчид үүнийг тайбарлахдаа Азийн гурван оронд очиж байгаа нь Барак Обамагийн  бүс нутагт америкийн оролцооо болон нөлөөг өргөжүүлэх  стратегийг хэрэгжүүлж байгаа гэж үзэж байна.
   Өмнөд Солонгост мягмар гаригт  АНУ-тай жил бүр явуулдаг “Эрх чөлөөний хамгаалагчид” цэргийн хээрийн сургуулилт эхэллээ. Сургуулилт нь 8-р сарын 26 хүртэл үргэлжилнэ.  Сургуулилтын зохион байгуулагчид энэ хүү ажиллагаа нь зөвхөн хамгаалалтын шинжтэй гэж мэдэгдэллээ.
   АНУ-ын эрх баригчид ливийн зэвсэглэсэн сөрөг хүчнийхний Триполи руу амжилттай давшисан тухай мэдээллийг сайшаан хүлээн авчээ. Босогчдын амжилтын тухай мэдээллийг бид дэмжиж байна гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдэв. Цагаан Ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Карни мэдэгдэхдээ Жамахирийн удирдагч Муаммар Каддафийн огцрох өдөр удахгүй ирнэ гэжээ.
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011