×
Улс төр 14 Наймдугаар сарын 2011
   Орос улсад парламентын сонгууль болоход гурван сар гаруйн  хугацаа үлдэж байна. Албан ёсоор сонгуулийн өмнөх кампанит ажиллагаа эхлээгүй байгаа ч гэсэн, улс төрийн амьдрал мэдэгдэхүйц идэвхижсээр байна. Сонгуулийн өмнөх хөтөлбөр, Төрийн думын гишүүнд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг батлах их хуралд “Нэгдсэн Орос улс” нам идэвхитэй бэлтгэж байна.
Босогчдод зам нэж өгөхийн тулд НАТО Ливи-Тунисын хилийн Рас-Жедир шалган нэвтрүүлэх постнд агаарны цохилт өгөхөөр зэхэж байна. Энэ тухай ням гаригт ливийн засгийн газрын төлөөлөгч Ибрагим Муса мэдэгдэв. Түүний ярьснаар эвслийн иймэрхүү ажиллагаа нь шинэ цус асгаруулалтанд хүргэх гэнэ. Тэрээр АЗ-ийн 1970 болон 1973 тогтоолуудыг зөрчин тунисын хилээр босогчдод зэвсэг нийлүүлж буйг НҮБ буруушаахыг уриалав.
Ливийн асуудлаар НҮБ-ын АЗ-ийн авсан арга хэмжээ алдаатай байсан гэж Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад оросын “Раша тудей” телевийн сувагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ. Тэрээр хэлэхдээ тус улсад цэргийнхнийг илгээж байхын оронд чөлөөт сонгууль явуулах болон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хяналт тавих зуучин бүлгийг явуулах байсан юм гэж ээ. Гэхдээ НҮБ-ын АЗ-ийн яаран авсан.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон Саудын Арабын хаан Абдалла Абдель Азиз нар Сирийн эрх баригчдад сирийн энгийн номхон иргэдийн хүчирхийллээ нэн даруй зогсоохыг уриаллаа. Хоёр удирдагч утсаар ярилцахдаа сирийн засгийн эрх баригчдын эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын эсрэг хэрцгий ажиллагаа явуулж буйд түгшиж байгаагаа илэрхийлсэн тухай - Цагаан Ордны мэдээлэлд дурьджээ.
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011