×
Улс төр 13 Наймдугаар сарын 2011
 Өмнөд Хятадын тэнгис шинэ «халуун цэг» болж мэднэ. Ханой  Спратли (Наньша) олтриг ба Параселийн арлууд(Сиша) талаархи Вьетнамын эрх мэдэлд заналхийлэх ямар ч ажиллагаагаа зогсоохыг Бээжингээс бас дахин шаардав. Хятадын эрдэм шинжилгээний хөлөг онгоц Филиппин, Малайзи, Бруней, Тайваны өнгөлзөж буй арлуудын ойролцоо геологийн хайгуул хийсэн явдал Ханойг бухимдуулав.
Зүүн - Хятадад хууль бусаар тав хоног саатуулагдсан оросын хоёр иргэн өнөөдөр эх орон руугаа нислээ. Энэ тухай Шанхай дахь Оросын Ерөнхий консулын газар мэдэгджээ. Баасан гаригт сууллаж авсан иргэдээ Оросын дипломат байгууллагын ажилтнууд онгоцны буудал дээрээс гаргаж өгчээ.
1978 оноос тус улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Али Абдулла Салехыг огцрохыг шаардсан хэдэн зуун мянган иргэдийн жагсаал Йемений нилээд хэдэн  хотуудаар болж өнгөрлөө. Тэрээр 6-р сараас Саудын Арабд байгаа юм. Йемений нийслэлд болсон  эсэргүүцлийн жагсаалын зэрэгцээ тус улсын Сане хотод ерөнхийлөгчийн талынхны жагсаал бас болжээ.
Сүүлийн хэд хоног үргэлжилж байгаа Марса-эль-Брега боомтыг эзлэх тулалдаанд ливийн сөрөг хүчний 11 хүн амь үрэгдэж, 50 орчим хүн шархаджээ. Каддафийн цэргүүдийн тавьсан пуужингийн нэг энгийн ардуудын амьдардаг байшинд тусчээ. Нэг хүн амь үргэдсэн байна. Босогчид үндсэн боомтоос 15 км зайтай тус хотын Шинэ Бреги хорооллыг эзлэн авчээ.
Йемений ерөнхийлөгч Али Абдалла Салех нь тус улсаас түүний эвлэршгүй сөрөг хүчнийхэн гарч явахаас нааш ССАГПЗ-ийн саналд  гарын үсэг зурахгүй гэж мэдэгджээ. “Аль-Халидж” сонин йемений сөрөг хүчний төлөөлөгчийн хэлснийг иш татан мэдээлснээр дээр дурьсдсан зүйл бол генерал Аль Мохсен Аль-Ахмар болон шейх Садек Аль-Ахмарын тухай яригдаж байгаа ажээ.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон Сири улстай улс төр, эдийн засгийн харилцаатай дэлхийн улс орнуудыг харилцаагаа  цуцлахыг дахин уриалжээ. Сири улсад засгийн газрын эсрэг босогчдыг цэргийн хүчээр дарах ажиллагаа үргэлжилж байгаад ерөнхийлөгч Башар Асадтай тэргүүтнүүдэд АНУ үргэлжлүүлэн дарамт үзүүлэх болно.
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011