×
Улс төр 11 Наймдугаар сарын 2011
   АНУ нь Сирийн улсын арилжааны банкны ханалтанд байдаг сирийн томоохон банкны нэгд хориг тавих болсон тухайгаа мэдэгдэв. Энэ банкийг Вашингтон БНАСАУ-д санхүүгийн үйлчилгээ үзүүлж байсан гэж буруутгаж байгаа ажээ. Америкийн Сангийн яамны шийдвэрийн дагуу банкны хориг ажиллагаанд тус АНУ-ын нутаг дэвсгэр дээр байгаа тус банкны актив орж байгаа юм.
   Судан болон Өмнөд Суданы хооронд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зуучийн үүрэг гүйцэтгэх саналыг  Хятад улс гаргав. Энэхүү санаачлагыг БНХАУ-ын ГХЯ -ны тэргүүн Ян Зечи Хартум, Жубуд айлчласныхаа дараа мэдэгдэв. Ян Зечи нь Өмнөд Судан улсын нийслэл Жуба хотын гадаадын дээд зиндааны анхны  зочин болсон   юм.
Сирийн ерөнхийлөгч Башар Асад  олон намын системийн тогтолцоотой болж,  үндсэн хуулинд өөрчлөлт оруулах  бодолтой буйгаа гадаадын дипломатуудтай уулзалт дээр мэдэгдэв. Аюулгүй байдлын хүчнийхэн жагсагчдыг тараах ажиллагааг явуулахдаа болон үймээнийг дарахдаа алдаа гаргасныг Асад хүлээжээ.Дээрх алдааг дахин давтахгүйн тулд урьдчилсан арга хэмжээнүүдийг авчээ.
АНУ-ын хөрөнгийн захын ханш гурван өдрийн хугацаанд хоёр дахь удаагаа огцом уналаа. АНУ дахь ажил хэрэгч идэвхитэй байдлын үзүүлэлт Доу Жонсын индекс Нью-Йоркийн хөрөнгийн зах дээр 4 гаруй  хувиар унажээ.  NasDAQ, Standart & Poors  500 мөн дөрвөн хувиар буурчээ.
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011