×
Улс төр 9 Наймдугаар сарын 2011
     Москва, Сеүл нь Солонгосын хойгийн цөмийн асуудлаар хийх  “зургаагийн” яриа, хэлэлцээг сэргээхэд шаардагдах тохироог бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ тухай Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, Өмнөд Солонгосын  ГХЯ-ны тэргүүн Ким Со Хвантай хийсэн уулзалтын дараа мэдэгдэв.
   Японы Сангийн сайд Йошихико Нода албан тушаалаасаа огцрох бодолгүй байна гэж Market Watch сайдын туслахын ярьсныг иш татан  уламжилжээ. Орон нутгийн ХТХ-д нийтлэгдсэн сайдын огцрох тухай мэдээллүүдийн дараа энэхүү няцаалт гарчээ. Нода нь Японы  парламент Засгийн газрын  төсвийг санхүүжүүлэх үнэт цаас гаргах хуулийн төслийг сайшаасны дараа огцроно гэж сул яриа гарсан байв.
АНУ-ын үнэт цаасны зах дээр гарсан ханшны уналтын дараа   АНД-н орнуудын хөрөнгийн сангийн арилжааны явцад товъёог эрс унав. Хөрөнгө оруулагчид итгэл эвдснээс болж азийн товъёог    сүүлийн гурван жилд хүрээгүй доод хэмжээнд уналаа-гэж Bloomberg  агентлаг мэдээлж байна. MSCI Asia Pacific эмхэтгэсэн сангийн бүсийн товъёог 4,9 % буурч, сүүлийн гурван жилийн хамгийн доод үзүүлэлтэнд хүрлээ.
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011