×
Улс төр 7 Наймдугаар сарын 2011
Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракын хэргийг шүүн таслах ажиллагаа сунжирч, энэ оныг дуустал үргэлжилж мэднэ гэж шинжээчид хэрэгтний бие таааруухан байгаа болон хуучин удирдагчийн өмгөөлөгчдийн байр суурийг харгалзан үзэж байна. Египетийн сонгуулийн өмнөх байдал үүнд бас нөлөөлөх бололтой. Хосни Мубаракын хэргийг шуун таслах анхдугаар хуралдаан лхагва гаригт Каирт болов. Хуучин ерөнхийлөгчийг шүүхийн танхимд эмнэлгийн тэрэг дээр хэвтүүлж оруулав.
Дмитрий Медведев Гүрж Өмнөд Осетитэй байлдан дайтснаас хойш гурван жил өнгөрөхийн өмнөхөн «Эхо Москвы» радио станц,  Russia Today телевизийн компани, Гүржийн Кавказын нэгдүгээр сувагтуудад ярилцлага өгөв. ОХУ-ын Ерөнхийлөгч хамгийн хүнд түвэгтэй шийдвэр арга буюу гаргаж иргэдийнхээ ашиг сонирхолыг хамгаалахад бэлэн байгаагаа бас дахин нотлон харуулсан гэж гадаадын шинжээчид үзэж байна.
БНХАУ-ын ГХ-ийн сайд Ян Зечи энэ сарын 7-8- өдрүүдэд Суданд айлчлах тухай Суданы ГХЯ-ны албан ёсны төлөөлегч Обейд аль-Мураввах сэтгүүлчдэд мэдээллээ. Тэрээр Хартумд айлчлах үеэрээ Суданы ГХ-ийн сайд Али Ахмед Картитай хэлэлцээ хийж, хоёр талын харилцааны байдлыг авч үзнэ. Өмнөд Судан салан тусгаарласнаас хойшхи шинэ нөхцөлд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг юуны түрүүнд хэлэлцэнэ.
НАТО эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен Афганистанд нисдэг тэрэг сүйдсний улмаас амь үрэгдсэн  цэргийн албан хаагчдын гэр бүлийн гишүүдэд эмгэнэл илэрхийлэв. Эвслийн Еренхий нарийн бичгийн даргын мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. НАТО Афганистанд ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхийг Расмуссен батлав. Түүний хэлснээр бол олон улсын эвслийн бүх гишүүн Афганистаныг «энх амгалан тогтвортой улс» болгох зорилготой.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Сирийн Ерөнхийлөгч Башар Асадтай утсаар ярьж, тус оронд болж байгаа хэрэг явдалд сэтгэл гүнээ түгшиж байгаагаа илэрхийлсэн тухай НҮБ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ. Пан Ги Мун орон нутгийн эрх баригчдад хандан энгийн номхон иргэдийн эсрэг цэргийн ажиллагааг нэн даруй зогсоохыг уриалжээ.
Өмнөд Солонгосын Гадаад хэрэг, гадаад худалдааны сайд Ким Сон Хван 8-р сарын 7-9-  ОХУ-д албан ёсны айлчлал хийх тухай Оросын ГХЯ мэдээллээ. Тэрээр Москвад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтай хэлэлцээ хийж, хоёр талын харилцааны байдал, хэтийн төлөвийг авч үзэж хэлэлцэнэ.
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011