×
Улс төр 6 Наймдугаар сарын 2011
Печерскийн дүүргийн шүүхийн дэргэд өнгөрсөн шөнө майхны хотхон бий болжээ. Түүнийг Украины экс ерөнхий сайд Юлия Тимошенког баасан гаригт шүүхийн шийдвэрээр баривчилсан юм. Украины нийслэлийн гол өргөн чөлөө Крещатикд явган хүний зам дээр 30 орчим майхан барьжээ. Тэдгээрт хэдэн арван хүн байна.
Терроризм, Иран болон Афганистаны байдал, кибератакууд нь АНУ-ын аюулгүй байдалд гол заналхийлэл болж байна. Энэ тухай Пентагоны тэргүүн Леон Панетта Небраска мужид хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. “Одоо хэр нь террорист заналхийлэл  хадгалагдсаар байна” гэж тэр хэллээ. Пентагоны тэргүүн онцгойлон тэмдэглэхдээ: тус улсын эсрэг чиглэгдсэн кибернетикийн дайралтаас АНУ хамгаалагдах бэлэн байх ёстой юм.
АНУ-ын Төрийн Департамент Саудын Арабд байгаа өөрийн иргэдийн заналхийлэлээс сэрэмжлүүлжээ. Байгууллагын мэдээлснээр арабын энэ улсад орогнож буй “Аль-Каидатай” ойрхон алан хядагч бүлгэмүүд америкчуудад байнга заналхийлдэг байна. АНУ-ын эрх баригчид мэдэгдэхдээ: террористууд нь ямарч арга мэх гаргаж чадах бөгөөд Саудын Арабын төрийн байгууллагууд руу дайрч чадна гэв. Өрнөдийнөөс гаралтай иргэд бүгдийг заналхийлж байна.
Олон улсын  рейтингийн Standart & Poors агентлаг түүхэндээ анх удаа АНУ-ын урт хугацааны зээлийг буурууллаа. Рейтинг нь тус улсын төсвийн хомсдол өсч байгаатай холбогдон хамгийн дээд түвшин болох “ААА”-с “АА”-гийн түвшинд буурчээ. АНУ-ын рейтингийн урьдчилсан таамаг нь S & P компаний үзэж буйгаар хамгийн “сөрөг” ажээ.
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011