×
Улс төр 3 Наймдугаар сарын 2011
Сирийн Засгийн газрын танкууд лхагва гаригийн шөнө Хама хотыг эзлэн авах ажиллагаагаа үргэлжлүүлжээ. Тус хотын зарим хэсгийг   ерөнхийлөгч Асад Баширын эсрэг талынхан эзлээд байгаа юм.  Рейтерын мэдээлснээр Рубайн, Аль-Хамидия дүүргүүдийн орчимд галт ажиллагаа явагджээ. Эрхийг хамгаалагчдын мэдээлснээр ням гаригт гарсан мөргөлдөөний улмаас 100 гаруй хүн амь үрэгджээ. Дамаскад 8-р сарын 1-нд жахгсаал, цуглаан сэргэжээ.
НҮБ-ын АЗ-өөс гарах шйдвэрүүд нь Ливийн тогтоолтой  ижил байж болохгүй юм. Башар Асадын Засгийн газрын эсрэг тогтоол гаргах нь тус улсын байдлыг тогворжуулж чадахгүй. Энэ тухай Оросын ГХЯ-ны Ойрхи-Дорнод болон Хойд Африкийн Удирдах газрын тэргүүн Сергей Вершинин мэдэгдлээ.
НҮБ-ын Этиопын энхийг эрхэмлэгч хүчний дөрвөн хүн мягмар гаригт суданы маргаантай Абьей дүүрэгт минэнд дэлбэрч амиа алдлаа. Нилээд хэдэн хүн шархадсан гэж НҮБ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ. Энэ явдал этиопны энхийг эрхэмлэгч цэргүүд нефтийн нөөцөөр баян хилийн бүсэд ирэхээс хэдхэн хоногийн дараа болжээ. Хартум болон Жубагийн засгийн газрууд энэ газрыг эзэмших эрхтэй гэж үздэг аж.
Хятадын Цэргийн Ерөнхий штабын тэргүүн Чэнь Бинде тэргүүтэй Хятадын цэргийн төлөөлөгчид лхагва гаригт Орос улсад айлчлана. Орос улсын БХЯ-ны мэдээлснээр Хятадын төлөөлөгчдийн хөтөлбөрт БХЯ-ны сайд Анатолий Сердюковтой уулзалт, төлөөлөгчдийн тэргүүн Чэнь Бинде Оросын Ерөнхий штабын дарга генерал Николай Макаровтай уулзалт зэрэг төлөвлөгджээ. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлжээ.
НҮБ-ын АЗ Сирийн засгийн газрын эсрэг жагсагчдыг хүч хэрэглэн  дарах гэсэн асуудлаар тогтоол гаргах гээд чадсангүй. НҮБ-ын АЗ-ийн хаалттай явагдаж байгаа хоёрдахь өдрийн хуралдаанаар түүний бүрэлдэхүүнд ордог 15 гишүүдийн санал зөрөлдлөө - гэж Риа-новости агентлаг мэдээлжээ.
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011