×
Улс төр 2 Наймдугаар сарын 2011
   Мягмар гаригийн шөнө хуралдсан НҮБ-ын АЗ-ийн Сирийн байдлыг хэлэлцсэн анхны хэлэлцүүлэг үр дүнд хүрсэнгүй. АНУ-ыг дэмжиж байсан Их Британи, Франц, Герман, Португал зэрэг  улсууд  өнгөрсөн ням гаригт гарсан мөргөлдөөний эсрэг эрх баригчдын авсан арга хэмжээг хэлмэгдүүлэлт хэмээн   үзэж  тогтоол гаргахаар шахалтанд оруулж байсан юм.
   Мягмар гаригт НҮБ-ын АЗ-ийн Сирийн асуудлархи хуралдаан хаалттай үргэлжилж байна.  Хэлэлцэж байгаа сэдвүүдийн дотор  засгийн эрх баригчдын эсрэг жагсаалд оролцогчид руу зэр зэвсэг хэрэглэсэн  талаар тогтоолын төсөл  оржээ. Энэхүү баримт бичгийг боловсруулахад Франц, Их Британи, Герман, Португал  улсууд  оролцсон бөгөөд АЗ даваа гаригийн хуралдаан дээр тараажээ.
Синьзян-Уйгурын ӨЗО-ны Кагар хотод ням гаригт гарсан дайралтын дараа  БНХАУ ын цагдаагийн газар тусгай ажиллагаа явуулсны улмаас  уг хэргийн зохион байгуулагч хоёр хүнийг хороов. Кашгар хотын ресторанд халдсаны улмаас  гэмгүй 6 хүн нас барж, 28 хүн шархадсан юм. Цагдаагийнхан газар дээр нь 5 хүнийг бууджээ.
АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим  өнөө шөнө АНУ-ын төрийн өрийн хэмжээг нэмэгдүүлэх төслийг хүлээн авлаа. Өнөөдөр Сенат энэхүү баримт бичгийг сайшаасны дараа, ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурах юм. Хуучирхаг үзэлтэй бүгд найрамдахчууд баримт бичгийг гацаанд оруулна гэж ихэнх хүмүүс болгоомжилж байсан ч, ийм зүйл болсонгүй харин баримт бичгийг илүү олон саналтай хүлээн авсан юм.
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011