×
Улс төр 1 Наймдугаар сарын 2011
    БНАСАУ Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи зургаан талын хэлэлцээг урьдчилсан болзол тавилгүй ахар богино хугацаанд сэргээхэд бэлэн байна гэж Умард Солонгосын ГХЯ өнөөдөр мэдэгдлээ. БНАСАУ цөмийн зэвсгээс ангижрах асуудлаархи тохиролцоог  хэрэгжүүлнэ. Үүний хамт хэлэлцээнд оролцож буй бусад улс үүргээ бас биелүүлэх ёстой гэж тус яамны төлөөлөгч мэдэгджээ.
   Вашингтон, Пхеньян хоёр сүүлийн жил хагаст  анх удаа шууд хэлэлцээ хийж, үнэн шудрага хандлагаа харилцан шалгав. БНАСАУ-ын ГХ-ийн дэд сайд Ким Ге Гван, АНУ-ын онц эрхт төлөөлөгч Стивен Босуорт нар  Нью Йоркод хэлэлцээ хийжээ. Уулзат хэлэлцээ нэлээд үр дүнд хүрсэн бололтой. Умард Солонгосын тал хатуу байдлаасаа түдгэлзэж, хэлэлцээг үргэлжүүлнэ гэж мэдэгдсэн байна.
   Германи улс  Сирийн байдлыг авч  хэлэлцэх НҮБ-ын АЗ-ийн хуралдааныг яаралтай  зарлан хуралдуулах хүсэлт албан ёсоор тавив. Хуралдаан өнөөдөр болж магадгүй байна. Сөрөг хүчний хяналтад нэлээд удаан байсан Хама хотын төвийг хүч хэрэглэн  булаан эзлэхийг эрх баригчид  оролдсоны уршгаар Сирийн байдал хурцдав.
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011