×
Улс төр 31 Долоодугаар сарын 2011
Сирийн засгийн газраас Дейр-эз-Зор хотыг танкуудаар буудсаны улмаас таван оршин суугч нь амь үрэгдсэн тухай Europe 1 радио станцаас сирийн сөрөг хүчний төлөөлөгчдийн мэдээлийг үндэслэн мэдээлжээ. Засгийн газрын зэвсэгт хүчин өнөөгийн дэглэмийн эсрэг тэмцэл хөдөлгөөн гаарсны дараа хотыг бүслэжээ. Сөрөг хүчний талынханд нэгдэнэ гэж өөрийгөө сирийн армийн хурандаа хэмээн сэтгүүлчдэд танилцуулсан хүн саяхан мэдэгдлээ.
 «Тахрик-е Талибан» пакистаны талибуудын байгууллагын удирдагчдыг НҮБ-ын АЗ-ийн хориг арга хэмжээний цэст багтаасан явдал  Афганистанд террорын ажиллагааг намжаахад туслана гэж өчигдөр Кабулд Афганистаны үндэсний аюулгүй байдлын удирдах газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Латифулла Машаль  хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.
АНУ өрийн туйлын хэр хэмжээг нэмэх асуудалд «хариуцлагагүй», «зуйгүй» хандаж байгааг хятадын People’s  Daily сонин шүүмжилжээ. Сонин өрийн туйлын хэр хэмээг нэмэгдүүлэх асуудлаархи хэлэлцээ мухардмал байдалд орсоныг АНУ-д сонгуулийн компанит ажиллагаа  эхэлсэнтэй холбон үзэж байна.
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011