×
Улс төр 30 Долоодугаар сарын 2011
  Ирак улс ажиллахад аюултай орон хэвээр үлдсээр байна гэсэн дүгнэлтийг  Иракийг сэргээх асуудал хариуцсан АНУ- ын тусгай байцаагч Стюарт Боуэны  улирлын  тайланд дурьджээ.  Баримт бичигт Иракд байдал нэг жилийн өмнө байснаас аюултай байна гэжээ.  Тэнд шийтийн алан хядагчид дээрэм тонуул, аллага үйлдсээр байна.  6-р сард  энд америкийн 15 цэрэг амь үрэгджээ.
Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ амь насны төлөө сэтгэл түгшиж байгаа ажээ. Миланы “Коррьере делла сера”  сонинд нийтлэгдсэн ярилцлагад засгийн газрын тэргүүний дээрх түгшүүр нь  Жамахирийн удирдагчийн заналхийлэлд үндэслэгдэж байгаа юм гэжээ. Ерөнхий сайд  Муаммар Каддафи нь Итали улсыг Ливийн цэргийн ажиллагаанд оролцсон болохоор өшөө авахаа мэдэгдсэн юм.
АНУ-ын Сенат саяхан Төлөөлөгчдийн танхимаар зөвшөөрөгдсөн  төрийн зээлийг бууруулах  төслийг хүлээж авсангүй. Баасан гаригт  Танхимын төлөөлөгчдийн хуралдаан дээр  конгрессын гишүүд Бүгд найрамдах намын гишүүн Жон Бонерын дэвшүүлсэн  америкийн төсвийг  бууруулах саналыг  218 гишүүн дэмжиж,  210 гишүүн эсэргүүцжээ.
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011