×
Улс төр 27 Долоодугаар сарын 2011
Норвегийн цагдаа нар  Осло хотын төмөр замын буудалд сэжигтэй  зүйлүүдийг илрүүлсэнгуй боловч   төмөр замын  станцыг  тур хааж, галт  тэргүүд  явахгүй байна.   Буудалд  сэжигтэй  хайрцаг  илрүүлсэн тухай   мэдээлэлийг ес хууль хамгаалах байгууллагууд хулээж  авсны  дараа     бух хүнийг нүүлгүүлжээ.
Түркийн ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоганы Азербайжан улсад албан ёсны айлчлал лхагва гаригт эхэлнэ. Айлчлалын үеээр Эрдоган  Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиевтэй уулзалдана. Талууд байгалийн хий нийлүүлэх болон бүс нутгийн аюулгүй байдлыг тогтворжуулах тухай хэлэлцэнэ. Түркийн Засгийн газрын тэргүүний Азербайжан улсад хийж буй айлчлал нь түркийн улс-төрчдийн хувьд уламжлал  болоод байгаа юм.
Афганистаны Кандагар хотын  дарга Гулям Хайдар Хамид лхагва гаригийн өглөө болсон халдлагад өртөж, амиа алдсан тухай орон нутгийн”Салам Ватандар” радиостанц  мэдээллээ. Аюулгүй байдлын хүчний тэргүүн Абдула Раззакийн тайлбарласнаар, амиаа золиослогч алан хядагч хотын захиргааны байранд нэвтрэн орж, дэлбэрэлтийг үйлджээ. Үүний улмаас нэг хүн шархаджээ.
АНУ-д  техникийн хямрал гарах, эсэх хүртэл ердөө  долоо хоног үлдээд байна.  Бүгднайрамдахчууд болон ардчилагчид урьдын адил тохиролцож чадахгуй, харин ч бүр бие биеэ нээлттэй хэт улс-төржиж байна хэмээн шүүмжилж байна. Нөгөөтэйгүүр, хөрөнгө оруулагчдын мэдрэл нь муудаж эхэлж байна-алт хаданд гарч, валютын зах дээр доллар суларч, франк, йень ашигтай байр суурийг эзлээд байна.
Египтийн ерөнхийлөгч асан Хосни Мубарак бүхэл хоол идэж чадахгуй болсон тухай түүнийг эмчлэгч  Шарм-эш-Шейхийн эмнэлгийн эмч нар мэдэгдлээ. Эмч нарын үзэж буйгаар тэрээр маш тамирдсан бөгөөд зөвхөн жимсний шүүс ууснаас, бийеийнхээ жинг  их алдаад байгаа гэнэ.   Эмнэлгийн   орлогч захирал Азем Азамын ярьснаар Мубаракийн амин чухал эрхтнүүд нь тогтворгүй ажиллах болжээ.
ОПЕК-ийн гишүүн Ливи улсыг  НАТО үргэлжлүүлэн бөмбөгдөж байгаа цагт тус байгууллага нефтийн үйлдвэрлэлтээ  нэмэгдүүлэхгүй гэж мэдэгдэв. Энэ тухай мягмар гаригт Венещсуэлийн эрчим хүч, нефтийн сайд Рафаэль Рамирес мэдэгдлээ –гэж ИТАР-ТАСС агентлаг дамжуулав. “Бид нефть үйлдвэрлэдэг улсыг бөмбөгдөх эрх  НАТОд  олгож чадахгуй”- гэж тэр мэдэгдэв.
Орос улын ерөнхийлөгч Дмитрий Медведев Мароккийн хаан VI Мухамедад тус улсад  онгоцны сүйрэл гарсны улмаас олон хүн амь эрсэдсэнд эмгэнэл илэрхийлэв. Медведев гүн эмнэгэл илэрхийлэн нэрвэгдсэн бусад хүмүүст хурдаг эдгэрэхийг хүсэн ерөөв-гэж Орос улсын ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ.
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011