×
Улс төр 26 Долоодугаар сарын 2011
   Ливийн удирдагч  Муамар Каддафи огцровол улс орондоо үлдэж болно гэж Их Британи Францын нэгэн адил үзэж байна. Их Британийн  ГХЯ-ны тэргүүн Уильям Хейгийн хэлснээр бол Каддафи Ливийг орхиж явбал зохино.Гэвч Ливийн иргэд л энэ тухай шийдвэр гаргах ёстой гэж Хейг Францын ГХЯ-ны тэргүүн Ален Жюппетэй Лондонд хэлэлцээ хийснийхээ дараа  мэдэгдэв.
    Норвегийн цагдаагийн газар Осло болон Утёйя аралд цуст ажиллагаа явуулсан Андерс Брейвикийн хань хамсаатнуудыг эрэж байна.Алуурчин  бидэнтэй ямар ч хамаагүй гэж европын барууны радикал байгууллагууд мэдэгдэв. Европыг марксист ба исламын үзэлтнүүдээс  аврах гэсэн юм гэж Андерс Брейвик Ослогийн тойргийн шүүхэнд мэдэгджээ.
    АНУ цэргээ Афганистанаас гаргаснаас хойш шинэ шинэ баазаа тус улсад барихгүй гэж АНУ-аас Кабулд суугаа шинэ элчин сайд Райан Крокер мэдээллээ. Түүний хэлснээр бол Вашингтон Афганистаныг бүс нутагт үр нөлөөгөө өргөжүүлэх зорилгоор  ашиглах гээгүй юм. Америкийн цэргийг Афганистанаас гаргахын тухайд гэвэл АНУ энэ талаар Афганистаны засгийн газрын шаардлагыг биелүүлнэ.
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011