×
Улс төр 24 Долоодугаар сарын 2011
БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ким Ке Гван цөмийн асуудлаар хэлэлцээ хийхээр АНУ орохоор мордсон тухай Өмнөд Солонгосын Ренхап агентлаг мэдээллээ. АНУ, БНАСАУ-ын төлөөлөгчдийн сүүлчийн уулзалт бүтэн хагас гаруй жилийн өмнө болсон билээ.
Оросын тусгай албад Ослод явуулсан террорын ажиллагааг мөрдөн байцаахад Норвегид шаардлагатай тохиолдолд туслана. Холбооны зөвлөлийн олон улсын хорооны дарга Михаил Маргеловын мэдэгдсэнчилэн Орос улс  гунигт хэрэг явдлуудыг мөрдөн байцаах талаар зохих  туршлага хуримтласан. Олон улсын эв нэгдэл терроризмтэй хийх тэмцэлд нэн чухал гэж улс төрч нэмж хэллээ.
Өнөөдөр Ираны парламент АНУ-ын хэд хэдэн албаны хүмүүсийн талаар хориг арга хэмжээ авах асуудлыг авч узэж байна. Тегеран энгийн номхон хүмүүсийг хөнөөж, хүний эрхийг зөрчсөн ял тэдэнд тулгаж байна. Америкийн 26 цэргийн албан хаагч, улс т өрч « хар цэст» багтав.
Норвегийн үгийн хүн,нийслэл Осло хотын тансаг хорооллын  оршин сүүгч, ногоо ургуулах жижиг фермийн эзэн шар үстэй 32 настай залуу Норвегийн дайнаас хойшхи түүхэнд хамгийн аймшигт  гэмт хэрэг үйлджээ. Тэр Европын  амгалан тайван улсын нийслэлд дэлбэрэлт үйлдэж төдийгүй залуучуудын зусланд 85 хүнийг буудан хөнөөв. Утёйя аралд хүмүүсийг буудсанаа Андерс Беринг Брейвик хүлээн зүвшеерчээ.
НАТО эвслийн сөнөөгч нисэх онгоцууд өнөө өглөө эрт Ливийн нийслэл Триполи хотыг  ахин бөмбөгдсөн тухай Ливийн улсын телевизээр мэдээллээ. Нэгэн пүүжин орон нутгийн тагнуулын газрын байшинд туссан гэж Триполийн оршин сүүгчид үзэж байна. НАТО эвслийн нисэх хүчний ажиллагаа Ливид эхлэснээс хойш тус байшинд халдаагуй байсан. Хичнээн хүн хэлмэгдэж шархдсан тухай  мэдээлээгүй байна.
Каирт мөргөлдөөнд 230 гаруй хүн нэрвэгдсэн тухай  Синьхуа агентлаг МЕНА агентлагийн мэдээллийг үндэслэн өнөө шөнө уламжиллаа.Харин 143 хүн  нэрвэгдсэн  гэж өчигдөр мэдээлсэн билээ. Эрүүл мэндийн яамны төлөөлөгчийн хэлснээр бол 39 хүнийг эмнэлэгт хэвт үүлж, бусдад нь газар дээр эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Өчигдөр олон мянган хүн Египетийн БХЯ-ны дэргэд цугларч, ардчилсан шинэтгэлийг хурдасгахыг эрх баригчдаас шаардав.
ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев  норвегийн ард түмнийг нэрвэсэн эмгэнэлт хэрэг явдлын уршгийг арилгахад туслах санал дэвш үүлсэн тухай төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимакова мэдээллээ. Медведев ерөнхий сайд Столтенбергэд утасдаж, норвегийн ард түмэнд эмгэнэл илэрхийлэв. Орос улсаас ямар ч тусламж авч болно гэж тэрээр хэлжээ.
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011