×
Улс төр 23 Долоодугаар сарын 2011
Орос -  АСЕАН-ы түншлэлийн чадавхи нь жинхэн том зорилтуудыг төвлөх боломжуудыг нээж байна. Энэ тухай АСЕАНы аюулгүй байдлын асуудлаар зохион явуулдаг  жил бүрийн чуулганд оролцоод ирсэн Оросын ГХЯ ны тэргүүн Сергей Лавров тэмдэглэв. Москвагийн зорилго Холбооны харилцан туслалцааны ажиллагаанд оролцон, 2015 онд төлөвлөж буй нэгдсэн эдийн засгийн хамтын нийгэмлэгийг байгуулахад оршиж байна.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Норвег улсын ерөнхийлөгч болон  ерөнхий сайд нарт халдлага болсонтой холбогдуулан эмгэнэл илэрхийлэв.  “ Ямарч тайлбар, өмгөөлөл байж боломгүй энэ аймшигт гэмт хэргийг бид эрс буруушааж байна. Үүнийг зохион байгуулагчид зохих ялыг хуулийн хамгийн хатуу байдлаар хүлээх болно гэдэгт итгэлтэй байна”-гэж Медведев цахилгаан утсандаа тэмдэглэжээ.
БНХАУ нь БНАСАУ, Өмнөд Солонгосын хоёрын Солонгосын Хойгийг цөмийн зэвсэггүй болгох талаар  зургаан талт гэрээ, хэлэлцээг сэргээх болсныг сайшааж байна гэжээ. Энэ тухай  баасан гаригт БНХАУ ын ГХЯ ны албан ёсны төлөөлөгч Ма Жаосюй мэдэгдэв. Хэлэлцээрийг үр дүнтэй болгохын тулд талууд хамтран  хүчин чармайлт гаргана гэдэгт  хятадын тал   найдаж байна гэжээ.
Эрхэм сонсогчид оо!  Ойрхи-Дорнодын хурцадмал асуудлуудыг шийдвэрлэхэд Орос улс сүүлийн саруудад  идэвхитэй ажиллаж байна. Хэдхэн хоногийн өмнө Москвад Ливийн ГХЯ ны сайд хүрэлцэн ирсэн. Орос улсад Ливийн байдал хамаагүй биш юм. Москва нь тус улсын дотоодын хурц мөргөлдөөнд оролцож байгаа эсрэг хоёр талынхантай адилхан харилцаатай юм.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Норвегийн хаан V Харальдад болон Ерөнхий сайд Йенс Столтенбергед эмгэнэлт явдал гарсантай холбогдуулан эмгэнэлийн цахилгаан утас илгээв-гэж бямба гаригт Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Медведев Норвегид  “утга учиргүй гэмт хэргийг” зохион байгуулагчид шийтгэгдэнэ.
Ливийн ЗГ АНУтай болон ливийн сөрөг хүчний төлөөлөгчидтэй яриа, хэлэлцээ үргэлжлүүлэхийг сонирхож байна, гэхдээ Муаммар каддафи нь тэдний шахалтаар огцрхогуй гэв. Энэ тухай  “Рейтер” агентлагт Ливийн ЗГ- ын төлөөлөгч Муса Ибрагим мэдэгджээ. Тэрээр, өнгөрсөн долоо хоногт Тунист болсон АНУ-тай хийсэн яриа, хэлцлийг үр дүнтэй болсон гээд ийм маягийн уулзалт нь  цаашид үргэлжлэнэ гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
БНАСАУ ын ГХЯ ны сайд Пак Ы Чун болон Өмнөд Солнгосын ГХЯ ны сайд Ким Сон Хван нар индонезийн Бали арал дээр АСЕАН ын чуулганы үеээр уузалдлаа.  Риа-Новости агентлаг мэдээлж байна. Энэ бол хоёр сайдын сүүлийн гурван жилийн анхны уулзалт юм. Үүний өмнө хоёр Солонгосын ГХЯ ны тэргүүн нар 2008 оны 7-р сард  Сингапурт  уулзаж байжээ.
Япон улсын ерөнхий сайд Наото Кан 8-р сарын эхэнд огцорч магадгүй байна. Энэ тухай эрх баригч Ардчилсан намын удирдах зөвлөлийн гишүүн Корики Зёдзима мэдэгдлээ.Ардчилсан намын удирдах гишүүн парламентын  доод танхимыг тарааж, ээлжит бус бүх нийтийн  сонгууль явуулахад эсрэг байр сурьтай  буйгаа илэрхийллээ.
Норвегийн нийслэлд гарсан хоёр удаагийн алан хядалганд 90 орчим хүн амиа алдаад байна.  Ослогийн төвд оршидог Засгийн газрын байрны дэргэд хүчтэй дэлбэрэлт гарсны улмаас  7 хүн амь үрэгдэж, 20 орчим хүн шархадсан.
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011