×
Улс төр 22 Долоодугаар сарын 2011
Норвегийн нийслэл Осло хотод халдлага гарлаа. 2 хүн амь үрэгдэж, 10 хүн шархаджээ. Баасан гаригийн үдэш Засгийн газрын байрны ойролцоо байдаг  VG албаны тасалгаанд дэлбэрэлт гарчээ. Полицийн үзэж байгаагаар энэ бол алан хядах ажиллагаа аж.Зарим эх сурвалжийн мэдээлснээр зогсоол дээр байсан автомашин агаарт хөөрч байжээ.Дэлбэрэлт нилээд хэдэн газар болсон байж магадгүй байна.
Орос улсын Зүүн-Өмнөд Азийн орнуудын Холбоотой яриа хэлэлцээ идэвхитэй хөгжиж байна.Энэ тухай Оросын ГХЯ ны тэргүүн  Сергей Лавров Орос-АСЕАН орнуудын сайд нарын  хэмжээний уулзалтыг  дүгнэж ярихдаа тэмдэглэв. Тэгсэн хэдий ч хамтын ажиллагааны хоёр болон олон талт уулзалтууд нь төдийлөн бүрэн дүүрэн ажиллахгуй байгаа юм  гэж шинжээчид үзэж байна.
Оросын тал БНАСАУ ын цөмийн асуудлаар зургаан талт гэрээ,хэлэлцээг дахин сэргээх  байр суурийг дэмжиж байна. Энэ тухай Оросын ГХЯ ны тэргүүн Сергей Лавров баасан гаригт    АСЕАН-ы  шугамаар арга хэмжээнд оролцохдоо БНАСАУ ын ГХЯ ны сайд Пак Ы Чунтай хийсэн уулзалтыг дүгнэн мэдэгдлээ.
Anonysmous  хакерын бүлэглэлийн гишүүд пүрэв гаригт микроблогдоо НАТО-гийн компьютерийн сүлжээг эвдэн орж, эвслийн мэдээлэлийг  хулгайлснаа зарлажээ. Тэд нэг гигабайт орчим мэдээлэл  хулгайлжээ. Хакерууд хулгайлсан мэдээллээ хоёр хувааж нийтэлжээ. Тэдгээрт НАТОгийн Афганистан, Балканы  бүлгийн холбооны системүүдийн тухай мэдээлэл байжээ. Эвсэл энэ тухай мэдээллийг няцаагаагүй төдийгүй мэдээлэл алдсан тухай ч мэдэгдсэнгүй.
Эдийн засаг, эрчим хүч, шинжлэх ухаан, технологийг салбарт харилцан ажиллах болоод шинэ аюул заналхийлэлтэй тэмцэх асуудлууд  нь баасан гаригт Балид нээгдсэн Орос-АСЕАН сайд нарын уулзалтын анхаарлын төвд байна. Оросын төлөөлөгчдийг ГХЯ ны тэргүүн Сергей Лавров тэргүүлж байна. Оросын гадаад бодлогын байгууллага энэхүү аргаи хэмжээг тайлбарласан мэдэгдэлдээ, уулзалт 15 жилийн түүхт түншлэлийн бэлэгдлийн   дор явагдаж байна.
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011