×
Улс төр 20 Долоодугаар сарын 2011
    АНУ Хятад улсад сансрын орон зайг ашиглах яриа хэлэлцээгээ тогтворжуулах санал тавилаа. Энэ тухай мягмар гаригт  АНУ-ын БХЯ-ны тэргүүний сансрын бодлогын  туслах   Грегори Шулте сэтгүүлчидтэй хийсэн уулзалт дээр мэдэгджээ. Түүний ярьснаар америкийн тал “эхний уулзалтын товыг” хүлээж байна.
    Хятад, Вьетнам, Филиппины хооронд маргаантай Өмнөд- Хятадын  тэнгисийн  Спратли арлууд руу Филиппины конгрессын таван гишүүн  мордлоо. Конгрессын гишүүд Филиппины ЗГ-аас зөвшөөрөл аваагүй байжээ. Тэдгээрийн ярьж буйгаар: тэд эдгээр арлууд дээр өөрийн улсын тусгаар тогтнолыг олж авах бодолтой байгаа аж. Аяллын явцад конгрессын гишүүд нь нутгийн иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.
   Аюулгүй байдалд тулгарсан шинэ аюул сорилтын хариуд АСЕАН-аас арга хэмжээ авах чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж өчигдөр Жакартад холбооны гишүүн орнуудын ГХ-ийн сайд нарын хамтран гаргасан мэдэгдэлд өгүүлжээ. Орос, Хятад, АНУ, Япон, Өмнед Солонгос, БНАСАУ, Австрали, Шинэ Зеланди, Канад, ЕХ-ны гишүүн орнуудын сайд нар маргааш тэдэнтэй нэгдэнэ.
   Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров  өнөөдөр Бали арал руу мордоно. Тэр жил бүрийн Зүүн-Өмнөд Азийн орнуудын  холбооны /АСЕАН /арга хэмжээнд оролцох юм. Тухайлбал, тэр энэ жил 15 жилийн түншлэл нэрийн дор явагдах   Орос-АСЕАН  уулзалтанд оролцох юм.
   Орос улс кибер гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын иж бүрэн конвенцийг боловсруулахыг санал болгов. Европын зөвлөлийг оролцуулан одоо хүчин төгөлдөр байгаа баримт бичгүүд хуучирсан. Шинэ номлол тэмцлийн үр ашигтай хэрэгсэл болно гэж Москва үзэж байна. Москва шинэ баримт бичгийг боловсруулахыг аль хэдийнээс санаачилсан. Интернетэд нэвтэрсэн терроризмын талаар  өнөөгийн конвенци, гэрээнүүдэд дурдах ч үгүй байна.
Мягмар гаригт “Булгария” усан онгоцтой живсэн зорчигчдын нэрсийн жагсаалтанд сураггүй алга болсонд тооцогдож байсан 6 хүн  амьд байжээ.  Энэ тухай Татарстаны  ДХЯ-ны хэвлэлийн албаны дарга Ирина Нижельская  мэдээлэв. Түүний ярьснаар онгоц сүйрсэний дараа тус улсын ДХЯ-нд тэдгээр хүмүүсийн төрөл, төрөгсөд хандсан байжээ.  Гэтэл тэдгээрийн зарим нь төрөл төрөгсөдтэйгөө холбоо барьж хараахан амжаагүй байжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэлдээ төрийн зээлийн дээд хэмжээг нэмэгдүүлэх тухай асуудал тодорхой дэвшилт гарсныг дурьдлаа. Ардчилсан нам, Бүгд найрамдах намын депутат нийлсэн 6 сенатчийн санаачилсан энэхүү буулт хийсэн төлөвлөгөөг тэрээр сайхан мэдээ  гэж нэрлэв. Энэхүү төлөвлөгөөгөөр төсвийн хомсдлыг 3,75 их наяд доллароор ойрын 10 жилийн турш   багасгах юм.
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011