×
Улс төр 19 Долоодугаар сарын 2011
   АНУ-ын Төрийн департамент болон хурандаа Каддафийн төлөөлөгчид Тунист хэлэлцээ хийлээ. Ливид иргэний дайн эхлэснээс хойш анхны хэлэлцээ хийжээ. Мэдэгдэхүйц үр дүнд хурээгүй учир хэлэлцээ хийснээс хойш гурван өдөр өнгөерсний дараа хоёр талын уулзалтын тухай мэдээлсэн бололтой. Талууд Ливийн ирээдүйн асуудлаар ойлголцож чадсангүй. АНУ  Муаммар Каддафи огцрох ёстой гэсэн байр сууриа л батлав.
    Ливийн засгийн газрын төлөөлөгчид АНУ-ын Төрийн департаментын ажилтнуудтай өнгөрсөн бямба гаригт Тунист уулзжээ. Ливийн тал урдчилсан ямар ч болзолгүйгээр энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа батлан илэрхийлсэн тухай Рейтер агентлаг мэдээллээ. Гаднаас тулгаагүй  ямар ч энхийн санаачилга, хэлэлцээнд бэлэн байна гэж Триполийн төлөөлөгч Мусса Ибрагим онцлов.
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011