×
Улс төр 18 Долоодугаар сарын 2011
  Ливийн сөрөг хүчнийхэн хэрвээ засгийн эрхэнд гарах юм бол Ливи улсын одоогийн удирдагч  Каддафигийн Орос улстай хийсэн гэрээ хэлэлцээрийг хүндэтгэн үзэхээ амлав. Энэ тухай Ливийн сөрөг хүчний шилжилтийн үеийн Үндэсний Зөвлөлийн тэргүүн Мухаммед Абдель Жалиль “ Russia Today” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа цохон тэмдэглэв. Түүнчлэн энэхүү хүндтгэл нь Хятад улстай хийсэн гэрээ, хэлэлцээртэй бас хамаатай ажээ.
   Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров 6-р сарын 22-23- өдрүүдэд Бали арал дээр АНД орнуудын жил бүрийн уулзалтанд оролцохоор мордоно. Оросын ГХЯ-ны тэргүүний Твиттер дээр мэдээлснээр, энэ удаа Орос улс АНД-н орнуудын ДХ уулзалтын гадаад хэргийн сайд нарын бүрэн бүрэлдэхүүнтэй  уулзалтанд анх удаа үг хэлэх ажээ.
   Вашингтон, Токио хоёр нь холбоотны цэргийн хүчээ  Бээжингийн эсрэг чиглүүлж байна. АНУ-ын болон Японы  БХЯ ны сайд Леон Панетта, Тосими Китадзава нар Ази-Номхон далайн орнуудын бүсийн түгшүүртэй байдлаас үүдэн  бүс нутагт цэргийн холбоогоо бэхжүүлэхэд бэлэн буйгаа мэдэгджээ.
  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтоны хийсэн  Сирийн ерөнхийлөгч Асадын хууль ёсны бүрэн эрхээ алдсан тухай мэдэгдэл АНУ-ын засаг захиргааны байр суурьтай зөвшилцөөгүй гаргасан мэдэгдэл байжээ гэж америкийн “Вашингтон пост” сонин  бичжээ.
Мэргэжилтнүүд Ямар нэгэн хүндрэл гарахгүй бол живсэн “Булгария”  усан онгоцыг өнөөдөр усны гүнээс татаж гаргахаар мэргэжилтнгүүд төлөвлөж байна гэж  ажлын төв штабаас мэдээллээ. Урьдаар онгоцны эх биеийг тэгш босгох нь уг ажиллагааны хамгийн чухал хэсэг аж. Онгоцны эх биеийг  тэгшлэх ажил ням гаригт төлөвлөгдөж  байсан юм.
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011