×
Улс төр 17 Долоодугаар сарын 2011
Эрх баригч «Пакистаны ардын намын» удирдагчийн нэг Амир Шахыг Пакистаны Карачи хотод буудан хөнөөжээ. «Синьхуа» агентлагийн уламжласнаар бол сүүлийн үед Пакистаны өмнөд Карачи боомт хотод цуврал гэмт хэрэг үйлдэж, 15 хүнийг алжээ. Ийм хэрэг явдал эрх баригч нам ба улс төрийн бусад намын хоорондын тэмцлийг ширүүсгэх уршигтай болж мэднэ гэж шинжээчид узэж байна.
Өмнөд Солонгосын цэргийн төлөөлөгчид  өнөөдөр Алс Дорнодод хүрэлцэнэ ирнэ гэж Дорнодын цэргийн тойргийн мэдээллийн булгийн төлөөлөгч мэдээллээ. Өмнөд Солонгосын цэргийн төлөөлөгчид ОХУ-ын БХЯ-ны олон улсын цэргийн хамтын ажиллагааны  хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 17-21- өдрүүдэд энд айлчилна.
Египетийн ерөнхий сайд Эссам Шараф  ГХЯ-ны тэргүүн Мохаммед Аль-Арабийг огцоруулахаар шийдвэрлэсэн тухай улсын телевизээр мэдээллээ. Шараф Сайд нарын танхимд халаа сэлгэлгэ хийх асуудлаар египетийн улс төрчидтэй зөвлөлдөж байна. Тэрээр эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн өнгөрсөн долоо хоногт ахин өрнөсөн үед ийм арга хэмжээ авах амлалт өгсөн билээ. Шинэ засгийн газрын бүрэлдэх үүнийг өнөөдөр зарлан мэдээлж болзошгүй.
Энэ долоо хоногт ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров АНУ-д албан ёсны айлчлал хийлээ. Ажлы нь цаг хуваарь шахуу байсан. Лавров гурван өдрийн дотор АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж, Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтэй хэлэлцээ хийж, Хүүхэд үрчлэх тухай хоёр талын хэлэлцээрт  гарын үсэг зураж, америкийн улс төрчид ба Орос гаралтай америкийн иргэдтэй уулзаж ярилцажээ.
Сирийн урьд тархай бутархай байсан сөрөг хүчний төлөөлөгчид Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмтэй тэмцэх хүчин чармайлтаа нэгтгэхийн тулд Улс ундэстнээ аврах зөвлөлийг байгуулсан тухай Ройтер агентлаг мэдээлэв. Сөрөг хүчний төлөөлөгчид Стамбулд уулзаж, тус зөвлөлийг байгуулах тухай шийдвэр гаргав. Өнөөгийн дэглэмийг огцоруулахыг шаардаж буй ард олны тэмцэл хөдөлгөөн Сирид хэдэн сар үргэлжилж байна.
АНУ-ын Ер өнхийлөгч Барак Обама дэлхийн буддистуудын тэргүүн Далай ламыг хүлээн авч уулзсантай холбогдуулан Хятад улсаас АНУ-д шийдвэртэй эсэрг үүцэл мэдэгдсэн тухай БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Ма Жаосюа мэдээллээ. Түүний хэлснээр бол АНУ-ын Ер өнхийл өгч Барак Обамагийн Далай ламтай хийсэн уулзалт Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэрэг юм.
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011