×
Улс төр 15 Долоодугаар сарын 2011
  Орос-хятадын харилцан ажиллагаа нь улс орнуудын хамгийн тохиромжтой загварыг харуулж байна. Энэ тухай Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров “Жэнминь жибао” сонинд нийтлэгдсэн өгүүллэгт дурьджээ. Нийтлэл нь 7-р сарын 16-нд болох хоёр талын Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны 10 жилийн ойд зориулагдсан аж.
Хятад улс Амур мөрний  Их Уссурийскийн арлын өөрийн талд  жуулчдын бүлгүүдийг авч эхэллээ. Анхны жуулчид 7-р сарын 21-нд ирэх гэж байна. Энэ тухай баасан гаригт Орос улстай зүүн-хойд хэсгээр  хиллэдэг  Хэйлунзян мужийн ЗГ  мэдэгдлээ.
Оросын живсэн “Булгария” усан онгоц дээр ажиллаж байсан аврагчид эрлийн ажлаа дуусгаж, усны гүнээс гаргах мэргэжилтнүүдэд ажлаа шилжүүлэв. Сүйрэл гарсан газар тусгай төхөөрөмж хүргэжээ. Бямба гаригт ажлаа эхэлж, таван өдөр үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Шумбагчид 5 хоногийн турш эрлийн ажлыг явуулсан юм. Албан ёсоор 113 хүн амь үрэгджээ.
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011