×
Улс төр 14 Долоодугаар сарын 2011
   Дэлхий хүчтэй шалгуурыг даван туулж байна, үүнийг Ойрхи-Дорнодын болон Хойд-Африкийн орнуудын удаа дараагийн  хурц мөргөлдөөнүүд гэрчилж байна. Энэ тухай Орос улсын ерөнхийлөгч  Дмитрий Медведев Кремльд 11 орны элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийг хүлээн авах ёслолын үеээр мэдэгдэв. Орос улсыг эдгээр мөргөлдөөнд зэвсэгт хүчин оролцож, энгийн номхон ардууд амь үрэгдэж буй нь түгшээж байна гэв.
   Хүүхэд үрчлэх тухай гэрээнд Орос улс АНУ-тай гарын үсэг зуран, визийн журмыг хөнгөвчлөх,Европын ПДХС-ийн тухай яриа, хэлэлцээг үргэлжлүүлэх асуудлуудаар  тохиролцов. Оросын ГХЯ-ны  тэргүүний АНУ-д хийсэн гурван өдрийн айлчлалын гол үр дүн энэ байлаа.
    Өмнөд Суданы Төрийн далбааг өнөөдөр Нью-Йоркд  НҮБ-ын төв байранд мандуулна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаанаар  Өмнөд Суданыг тус байгууллагын гишүүнд элсүүлэх тогтоол гаргана. Үүний дараа Өмнөд Суданы төлөөлөгчид Ерөнхий ассамблейн танхимд зассан 6  суудлыг эзлэнэ. Ингэснээр НҮБ нь эгнээндээ 193 гишүүн оронтой болоод байна.
Орос улсын ГХЯ-ны тэргүүн С.Лавров АНУ-д гурван өдрийн айлчлал хийв.  Айлчлалын хүрээнд нилээд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурлаа. Тэдгээрээс юуны өмнө хүүхэд үрчлэх болон визийн дэглэмийг хөнгөвчлөх асуудлуудаар тохиролцоонд хүрлээ. Хамтарсан хэвлэлийн бага хурлын үеээр хоёр орны  дипломат албаны тэргүүн нар хамтын ажиллагааг тал бүрийн салбарт хөгжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлж байв.
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011