×
Улс төр Долоодугаар сар 2011
Сирийн засгийн газраас Дейр-эз-Зор хотыг танкуудаар буудсаны улмаас таван оршин суугч нь амь үрэгдсэн тухай Europe 1 радио станцаас сирийн сөрөг хүчний төлөөлөгчдийн мэдээлийг үндэслэн мэдээлжээ. Засгийн газрын зэвсэгт хүчин өнөөгийн дэглэмийн эсрэг тэмцэл хөдөлгөөн гаарсны дараа хотыг бүслэжээ. Сөрөг хүчний талынханд нэгдэнэ гэж өөрийгөө сирийн армийн хурандаа хэмээн сэтгүүлчдэд танилцуулсан хүн саяхан мэдэгдлээ.
 «Тахрик-е Талибан» пакистаны талибуудын байгууллагын удирдагчдыг НҮБ-ын АЗ-ийн хориг арга хэмжээний цэст багтаасан явдал  Афганистанд террорын ажиллагааг намжаахад туслана гэж өчигдөр Кабулд Афганистаны үндэсний аюулгүй байдлын удирдах газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Латифулла Машаль  хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.
АНУ өрийн туйлын хэр хэмжээг нэмэх асуудалд «хариуцлагагүй», «зуйгүй» хандаж байгааг хятадын People’s  Daily сонин шүүмжилжээ. Сонин өрийн туйлын хэр хэмээг нэмэгдүүлэх асуудлаархи хэлэлцээ мухардмал байдалд орсоныг АНУ-д сонгуулийн компанит ажиллагаа  эхэлсэнтэй холбон үзэж байна.
  Ирак улс ажиллахад аюултай орон хэвээр үлдсээр байна гэсэн дүгнэлтийг  Иракийг сэргээх асуудал хариуцсан АНУ- ын тусгай байцаагч Стюарт Боуэны  улирлын  тайланд дурьджээ.  Баримт бичигт Иракд байдал нэг жилийн өмнө байснаас аюултай байна гэжээ.  Тэнд шийтийн алан хядагчид дээрэм тонуул, аллага үйлдсээр байна.  6-р сард  энд америкийн 15 цэрэг амь үрэгджээ.
Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ амь насны төлөө сэтгэл түгшиж байгаа ажээ. Миланы “Коррьере делла сера”  сонинд нийтлэгдсэн ярилцлагад засгийн газрын тэргүүний дээрх түгшүүр нь  Жамахирийн удирдагчийн заналхийлэлд үндэслэгдэж байгаа юм гэжээ. Ерөнхий сайд  Муаммар Каддафи нь Итали улсыг Ливийн цэргийн ажиллагаанд оролцсон болохоор өшөө авахаа мэдэгдсэн юм.
АНУ-ын Сенат саяхан Төлөөлөгчдийн танхимаар зөвшөөрөгдсөн  төрийн зээлийг бууруулах  төслийг хүлээж авсангүй. Баасан гаригт  Танхимын төлөөлөгчдийн хуралдаан дээр  конгрессын гишүүд Бүгд найрамдах намын гишүүн Жон Бонерын дэвшүүлсэн  америкийн төсвийг  бууруулах саналыг  218 гишүүн дэмжиж,  210 гишүүн эсэргүүцжээ.
   Ливийн сөрөг хүчний Шилжилтийн үеийн үндэсний зөвлөл пүрэв гаригт өөрийн төлөөлөгчөө Франц улс руу илгээжээ.   Тэр бол 63 настай Мансур Сейф –ан –Наср юм. Лондонгийн Элчин сайдаар 74 настай зохиолч Махмуд Накуа болжээ.
    НҮБ дахь БНАСАУ-ын байнгын төлөөлөгч Син Со Хо АНУ-ыг ПДХС-ийг байгуулан дэлхийд ноёрхох санаа өвөрлөж байна гэж буруушаав. “ПДХС-ийн шинж төлөв болон далайц нь өөрийгөө тодорхойлж байгаа ” тэдний бодит зорилго бол бусад цөмийн өрсөлдөгчдийн дунд цөмийн зэвсгийн амжилтаар  дэлхийд ноёрхох гэсэн бодлого “ гэж хойд солонгосын дипломатч  тэмдэглэжээ.
“Аль-Каида”бүлэглэлийн шинэ удирдагч Айман аз-Завахари Сирийн сөрөг хүчнийхнийг дэмжлээ. Алан хялдагчдын бүлэглэлийн тэргүүн тэрээр Интернетийн  дүрс бичлэгээр дамжуулан    тэднийг ариун дайчид гэж нэрлэн, АНУ- тай тэмцэж буйгаас тэдэнд идэвхитэй дэмжлэг үзүүлж чадахгуйдээ харамсаж байна гэжээ.
Ойрын үед Орос улс үр тарианы экспортоо нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа  оросын хөдөө аж ахуйн сайд Елена Скрынник  илэрхийллээ. Өнгөрсөн жилийн 8-р сард тус улсын нилээд хэдэн бүсэд гантай байсны улмаас ургац багассантай холбогдуулан үр тариа экспортоор гаргахыг түр  хориглосон байсныг Оросын засгийн газар энэ 7-р сарын 1нд цуцалсан юм.
Норвегийн цагдаа нар  Осло хотын төмөр замын буудалд сэжигтэй  зүйлүүдийг илрүүлсэнгуй боловч   төмөр замын  станцыг  тур хааж, галт  тэргүүд  явахгүй байна.   Буудалд  сэжигтэй  хайрцаг  илрүүлсэн тухай   мэдээлэлийг ес хууль хамгаалах байгууллагууд хулээж  авсны  дараа     бух хүнийг нүүлгүүлжээ.
Түркийн ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоганы Азербайжан улсад албан ёсны айлчлал лхагва гаригт эхэлнэ. Айлчлалын үеээр Эрдоган  Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиевтэй уулзалдана. Талууд байгалийн хий нийлүүлэх болон бүс нутгийн аюулгүй байдлыг тогтворжуулах тухай хэлэлцэнэ. Түркийн Засгийн газрын тэргүүний Азербайжан улсад хийж буй айлчлал нь түркийн улс-төрчдийн хувьд уламжлал  болоод байгаа юм.
Афганистаны Кандагар хотын  дарга Гулям Хайдар Хамид лхагва гаригийн өглөө болсон халдлагад өртөж, амиа алдсан тухай орон нутгийн”Салам Ватандар” радиостанц  мэдээллээ. Аюулгүй байдлын хүчний тэргүүн Абдула Раззакийн тайлбарласнаар, амиаа золиослогч алан хядагч хотын захиргааны байранд нэвтрэн орж, дэлбэрэлтийг үйлджээ. Үүний улмаас нэг хүн шархаджээ.
АНУ-д  техникийн хямрал гарах, эсэх хүртэл ердөө  долоо хоног үлдээд байна.  Бүгднайрамдахчууд болон ардчилагчид урьдын адил тохиролцож чадахгуй, харин ч бүр бие биеэ нээлттэй хэт улс-төржиж байна хэмээн шүүмжилж байна. Нөгөөтэйгүүр, хөрөнгө оруулагчдын мэдрэл нь муудаж эхэлж байна-алт хаданд гарч, валютын зах дээр доллар суларч, франк, йень ашигтай байр суурийг эзлээд байна.
Египтийн ерөнхийлөгч асан Хосни Мубарак бүхэл хоол идэж чадахгуй болсон тухай түүнийг эмчлэгч  Шарм-эш-Шейхийн эмнэлгийн эмч нар мэдэгдлээ. Эмч нарын үзэж буйгаар тэрээр маш тамирдсан бөгөөд зөвхөн жимсний шүүс ууснаас, бийеийнхээ жинг  их алдаад байгаа гэнэ.   Эмнэлгийн   орлогч захирал Азем Азамын ярьснаар Мубаракийн амин чухал эрхтнүүд нь тогтворгүй ажиллах болжээ.
ОПЕК-ийн гишүүн Ливи улсыг  НАТО үргэлжлүүлэн бөмбөгдөж байгаа цагт тус байгууллага нефтийн үйлдвэрлэлтээ  нэмэгдүүлэхгүй гэж мэдэгдэв. Энэ тухай мягмар гаригт Венещсуэлийн эрчим хүч, нефтийн сайд Рафаэль Рамирес мэдэгдлээ –гэж ИТАР-ТАСС агентлаг дамжуулав. “Бид нефть үйлдвэрлэдэг улсыг бөмбөгдөх эрх  НАТОд  олгож чадахгуй”- гэж тэр мэдэгдэв.
Орос улын ерөнхийлөгч Дмитрий Медведев Мароккийн хаан VI Мухамедад тус улсад  онгоцны сүйрэл гарсны улмаас олон хүн амь эрсэдсэнд эмгэнэл илэрхийлэв. Медведев гүн эмнэгэл илэрхийлэн нэрвэгдсэн бусад хүмүүст хурдаг эдгэрэхийг хүсэн ерөөв-гэж Орос улсын ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ.
   Ливийн удирдагч  Муамар Каддафи огцровол улс орондоо үлдэж болно гэж Их Британи Францын нэгэн адил үзэж байна. Их Британийн  ГХЯ-ны тэргүүн Уильям Хейгийн хэлснээр бол Каддафи Ливийг орхиж явбал зохино.Гэвч Ливийн иргэд л энэ тухай шийдвэр гаргах ёстой гэж Хейг Францын ГХЯ-ны тэргүүн Ален Жюппетэй Лондонд хэлэлцээ хийснийхээ дараа  мэдэгдэв.
    Норвегийн цагдаагийн газар Осло болон Утёйя аралд цуст ажиллагаа явуулсан Андерс Брейвикийн хань хамсаатнуудыг эрэж байна.Алуурчин  бидэнтэй ямар ч хамаагүй гэж европын барууны радикал байгууллагууд мэдэгдэв. Европыг марксист ба исламын үзэлтнүүдээс  аврах гэсэн юм гэж Андерс Брейвик Ослогийн тойргийн шүүхэнд мэдэгджээ.
    АНУ цэргээ Афганистанаас гаргаснаас хойш шинэ шинэ баазаа тус улсад барихгүй гэж АНУ-аас Кабулд суугаа шинэ элчин сайд Райан Крокер мэдээллээ. Түүний хэлснээр бол Вашингтон Афганистаныг бүс нутагт үр нөлөөгөө өргөжүүлэх зорилгоор  ашиглах гээгүй юм. Америкийн цэргийг Афганистанаас гаргахын тухайд гэвэл АНУ энэ талаар Афганистаны засгийн газрын шаардлагыг биелүүлнэ.
  Сирийн аюулгүй байдлын  хүчнийхэн Хомс хотын төвийн хэсгүүдэд эрх баригчдын эсрэг тэмцэгчдийн баривчилгаа явуулжээ. Араб хоорондын телевизийн суваг”Аль-Жазира”  суннитүүдийн хорооллуудад хийсэн шалгалтын үеэр зэвсэглэсэн дээрэмчдийн багийн гишүүдийг саатуулсан тухай   мэдээлжээ. Сөрөг хүчний талынхан Хомсд гурав хоногийн ажил хаялт зарлаад байна.
   Египтийн эрх баригчид палестины “Ислам жихад” хөдөлгөөний хоёр удирдагчидад Газын зурвасаас Египт орох замд    хилийн  “Рафах” боомтоор дамжин өнгөрөх зөвшөөрөл олгохоос татгалзжээ.”Исламын жихадын”албан ёсны төлөөлөгчийн сэтгүүчдэд мэдэгдснээр сөргөлдөөн өнгөрсөн ням гаригт болжээ. Хөдөлгөөний дөрвөн удирдагч Сирээс Алжир рүү явахаар төлөвлөсөн байжээ.
БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ким Ке Гван цөмийн асуудлаар хэлэлцээ хийхээр АНУ орохоор мордсон тухай Өмнөд Солонгосын Ренхап агентлаг мэдээллээ. АНУ, БНАСАУ-ын төлөөлөгчдийн сүүлчийн уулзалт бүтэн хагас гаруй жилийн өмнө болсон билээ.
Оросын тусгай албад Ослод явуулсан террорын ажиллагааг мөрдөн байцаахад Норвегид шаардлагатай тохиолдолд туслана. Холбооны зөвлөлийн олон улсын хорооны дарга Михаил Маргеловын мэдэгдсэнчилэн Орос улс  гунигт хэрэг явдлуудыг мөрдөн байцаах талаар зохих  туршлага хуримтласан. Олон улсын эв нэгдэл терроризмтэй хийх тэмцэлд нэн чухал гэж улс төрч нэмж хэллээ.
Өнөөдөр Ираны парламент АНУ-ын хэд хэдэн албаны хүмүүсийн талаар хориг арга хэмжээ авах асуудлыг авч узэж байна. Тегеран энгийн номхон хүмүүсийг хөнөөж, хүний эрхийг зөрчсөн ял тэдэнд тулгаж байна. Америкийн 26 цэргийн албан хаагч, улс т өрч « хар цэст» багтав.
Норвегийн үгийн хүн,нийслэл Осло хотын тансаг хорооллын  оршин сүүгч, ногоо ургуулах жижиг фермийн эзэн шар үстэй 32 настай залуу Норвегийн дайнаас хойшхи түүхэнд хамгийн аймшигт  гэмт хэрэг үйлджээ. Тэр Европын  амгалан тайван улсын нийслэлд дэлбэрэлт үйлдэж төдийгүй залуучуудын зусланд 85 хүнийг буудан хөнөөв. Утёйя аралд хүмүүсийг буудсанаа Андерс Беринг Брейвик хүлээн зүвшеерчээ.
НАТО эвслийн сөнөөгч нисэх онгоцууд өнөө өглөө эрт Ливийн нийслэл Триполи хотыг  ахин бөмбөгдсөн тухай Ливийн улсын телевизээр мэдээллээ. Нэгэн пүүжин орон нутгийн тагнуулын газрын байшинд туссан гэж Триполийн оршин сүүгчид үзэж байна. НАТО эвслийн нисэх хүчний ажиллагаа Ливид эхлэснээс хойш тус байшинд халдаагуй байсан. Хичнээн хүн хэлмэгдэж шархдсан тухай  мэдээлээгүй байна.
Каирт мөргөлдөөнд 230 гаруй хүн нэрвэгдсэн тухай  Синьхуа агентлаг МЕНА агентлагийн мэдээллийг үндэслэн өнөө шөнө уламжиллаа.Харин 143 хүн  нэрвэгдсэн  гэж өчигдөр мэдээлсэн билээ. Эрүүл мэндийн яамны төлөөлөгчийн хэлснээр бол 39 хүнийг эмнэлэгт хэвт үүлж, бусдад нь газар дээр эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Өчигдөр олон мянган хүн Египетийн БХЯ-ны дэргэд цугларч, ардчилсан шинэтгэлийг хурдасгахыг эрх баригчдаас шаардав.
ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев  норвегийн ард түмнийг нэрвэсэн эмгэнэлт хэрэг явдлын уршгийг арилгахад туслах санал дэвш үүлсэн тухай төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимакова мэдээллээ. Медведев ерөнхий сайд Столтенбергэд утасдаж, норвегийн ард түмэнд эмгэнэл илэрхийлэв. Орос улсаас ямар ч тусламж авч болно гэж тэрээр хэлжээ.
Орос -  АСЕАН-ы түншлэлийн чадавхи нь жинхэн том зорилтуудыг төвлөх боломжуудыг нээж байна. Энэ тухай АСЕАНы аюулгүй байдлын асуудлаар зохион явуулдаг  жил бүрийн чуулганд оролцоод ирсэн Оросын ГХЯ ны тэргүүн Сергей Лавров тэмдэглэв. Москвагийн зорилго Холбооны харилцан туслалцааны ажиллагаанд оролцон, 2015 онд төлөвлөж буй нэгдсэн эдийн засгийн хамтын нийгэмлэгийг байгуулахад оршиж байна.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Норвег улсын ерөнхийлөгч болон  ерөнхий сайд нарт халдлага болсонтой холбогдуулан эмгэнэл илэрхийлэв.  “ Ямарч тайлбар, өмгөөлөл байж боломгүй энэ аймшигт гэмт хэргийг бид эрс буруушааж байна. Үүнийг зохион байгуулагчид зохих ялыг хуулийн хамгийн хатуу байдлаар хүлээх болно гэдэгт итгэлтэй байна”-гэж Медведев цахилгаан утсандаа тэмдэглэжээ.
БНХАУ нь БНАСАУ, Өмнөд Солонгосын хоёрын Солонгосын Хойгийг цөмийн зэвсэггүй болгох талаар  зургаан талт гэрээ, хэлэлцээг сэргээх болсныг сайшааж байна гэжээ. Энэ тухай  баасан гаригт БНХАУ ын ГХЯ ны албан ёсны төлөөлөгч Ма Жаосюй мэдэгдэв. Хэлэлцээрийг үр дүнтэй болгохын тулд талууд хамтран  хүчин чармайлт гаргана гэдэгт  хятадын тал   найдаж байна гэжээ.
Эрхэм сонсогчид оо!  Ойрхи-Дорнодын хурцадмал асуудлуудыг шийдвэрлэхэд Орос улс сүүлийн саруудад  идэвхитэй ажиллаж байна. Хэдхэн хоногийн өмнө Москвад Ливийн ГХЯ ны сайд хүрэлцэн ирсэн. Орос улсад Ливийн байдал хамаагүй биш юм. Москва нь тус улсын дотоодын хурц мөргөлдөөнд оролцож байгаа эсрэг хоёр талынхантай адилхан харилцаатай юм.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Норвегийн хаан V Харальдад болон Ерөнхий сайд Йенс Столтенбергед эмгэнэлт явдал гарсантай холбогдуулан эмгэнэлийн цахилгаан утас илгээв-гэж бямба гаригт Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Медведев Норвегид  “утга учиргүй гэмт хэргийг” зохион байгуулагчид шийтгэгдэнэ.
Ливийн ЗГ АНУтай болон ливийн сөрөг хүчний төлөөлөгчидтэй яриа, хэлэлцээ үргэлжлүүлэхийг сонирхож байна, гэхдээ Муаммар каддафи нь тэдний шахалтаар огцрхогуй гэв. Энэ тухай  “Рейтер” агентлагт Ливийн ЗГ- ын төлөөлөгч Муса Ибрагим мэдэгджээ. Тэрээр, өнгөрсөн долоо хоногт Тунист болсон АНУ-тай хийсэн яриа, хэлцлийг үр дүнтэй болсон гээд ийм маягийн уулзалт нь  цаашид үргэлжлэнэ гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
БНАСАУ ын ГХЯ ны сайд Пак Ы Чун болон Өмнөд Солнгосын ГХЯ ны сайд Ким Сон Хван нар индонезийн Бали арал дээр АСЕАН ын чуулганы үеээр уузалдлаа.  Риа-Новости агентлаг мэдээлж байна. Энэ бол хоёр сайдын сүүлийн гурван жилийн анхны уулзалт юм. Үүний өмнө хоёр Солонгосын ГХЯ ны тэргүүн нар 2008 оны 7-р сард  Сингапурт  уулзаж байжээ.
Япон улсын ерөнхий сайд Наото Кан 8-р сарын эхэнд огцорч магадгүй байна. Энэ тухай эрх баригч Ардчилсан намын удирдах зөвлөлийн гишүүн Корики Зёдзима мэдэгдлээ.Ардчилсан намын удирдах гишүүн парламентын  доод танхимыг тарааж, ээлжит бус бүх нийтийн  сонгууль явуулахад эсрэг байр сурьтай  буйгаа илэрхийллээ.
Норвегийн нийслэлд гарсан хоёр удаагийн алан хядалганд 90 орчим хүн амиа алдаад байна.  Ослогийн төвд оршидог Засгийн газрын байрны дэргэд хүчтэй дэлбэрэлт гарсны улмаас  7 хүн амь үрэгдэж, 20 орчим хүн шархадсан.
Норвегийн нийслэл Осло хотод халдлага гарлаа. 2 хүн амь үрэгдэж, 10 хүн шархаджээ. Баасан гаригийн үдэш Засгийн газрын байрны ойролцоо байдаг  VG албаны тасалгаанд дэлбэрэлт гарчээ. Полицийн үзэж байгаагаар энэ бол алан хядах ажиллагаа аж.Зарим эх сурвалжийн мэдээлснээр зогсоол дээр байсан автомашин агаарт хөөрч байжээ.Дэлбэрэлт нилээд хэдэн газар болсон байж магадгүй байна.
Орос улсын Зүүн-Өмнөд Азийн орнуудын Холбоотой яриа хэлэлцээ идэвхитэй хөгжиж байна.Энэ тухай Оросын ГХЯ ны тэргүүн  Сергей Лавров Орос-АСЕАН орнуудын сайд нарын  хэмжээний уулзалтыг  дүгнэж ярихдаа тэмдэглэв. Тэгсэн хэдий ч хамтын ажиллагааны хоёр болон олон талт уулзалтууд нь төдийлөн бүрэн дүүрэн ажиллахгуй байгаа юм  гэж шинжээчид үзэж байна.
Өмнө нь
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011