×
Улс төр 21 Зургаадугаар сарын 2011
  Шилжилтийн үеийн үндэсний сөрөг хүчний зөвлөл нь Ливийн дотоодын  улс төрийн чухал хүчин боллоо. Ливийг хямралаас нэн даруй гаргах зорилгоор тэдний төлөөлөгчидтэй Хятад улс яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хун Лэй тэмдэглээд Хятад улс нь ливийн дотоодын мөргөлдөөнийг гадны хүчний оролцоогүй шйидвэрлэхийн төлөө байна гэж мэдэгдэв.
   Орос улсад илүү шуурхай өөрчлөлтүүдийг хийхэд хөшүүн хүнд суртлын аппарат болон хээл хахууль саад болж байна. Энэ тухай Дмитрий Медведев “Файненшл таймс” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Британийн хэвлэлийн газрын сэтгүүлчид оросын удирдагчаас цаг үеийн чухал дотоод болон гадаад бодлогын асуултуудыг тавьсан юм.Орос улсад илүү нээлттэй улс-төрийн өрсөлдөөн шаардлагатай байна.
   Вьетнам болон Хятад улсын тэнгисийн цэргийн хүчний  усан онгоцнууд Тонкины буланд хоёр өдөр хамтарсан эргүүл хийв гэж Вьетнамын ХМХ өнөөдөр мэдээлсэн байна.  Энэхүү эргүүл манаа нь хоёр улсын хооронд Өмнөд-Хятадын далайн хилийн хурцадмал  асуудлыг сааруулахад тэмдэглүүштэй үйл явдал болж болох ажээ.
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011