×
Улс төр 20 Зургаадугаар сарын 2011
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдөр эдийн засаг, хүмүүнлэгийн болон  соёлын салбарт Орос улстай хэлхээ холбоо тогтоон,  хамтран ажиллан,  ихийг бүтээснийг нь үнэлэн хэсэг гадаадын иргэдэд тус улсын Төрийн дээд шагналыг гардуулав.
   Ерөнхийлөгч Дмитрий Медведев Петербургийн эдийн засгийн их чуулганы дүнгийн талаар Financial Times сонинд томоохон ярилцлага өгчээ. Ерөнхийлөгчид тавьсан хамгийн гол асуулт нэг их сонин  байсангүй. Яагаад гэвэл  энэ асуултыг Дмитрий Медведевт нилээд хэдэн удаа тавьж байлаа.
АНУ-ын БХЯ-ны тэргүн Роберт Гейтс Афганистанд талибуудтай “урьдчилсан” яриа хэлэлцээ  явагдаж байгаа тухай мэдэгдлээ. “Яриа хэлэлцээ хийх санаачилга нь АНУ, бусад нилээд хэдэн орнуудаас гарсан юм”гэж сайд CNN-д өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Тэрээр АНУ-аас өөр ямар орнууд яриа хэлэлцээ хийхэд сонирхолтой байгааг  нэрлэсэнгүй. Яриа хэлэлцээ эхний шатандаа байна гэж Пентагоны тэргүүн хэлжээ.
IV  Мохаммед хааны  шинэчлэлийн төлөвлөгөөг  эсэргүүцэн      Мароккод ням гаригт хэдэн мянган хүн гудамж талбайд гарч жагслаа. Баасан гаригт Хэмжээт эрхэт хааны зарласан шинэчлэлийн өөрчлөлтүүдийг жагсагчид хэмжээт эрхэт хаант засгаас парламентын удирдлагад шилжихэд хангалттай бус гэж үзэж байгаа ажээ.  Сөрөг хүчнийхний үзэж буйгаар засгийн эрхийг хуваах зарчим хангалттай тусгагдаагүй гэнэ.
Йемений ерөнхийлөгч Али Абдала Салех ямар нэгэн өөрчлөлт гарахгүй бол  6-р сарын 24-нд эх орондоо Саудын Арабаас ирж магадгүй байна гэж  арабын  интернет ”Элаф” сонин Йемений нийслэлийн  захиргааны нэгэн түшмэл Сана Ясир Ямани ярьсныг иш татан мэдээлжээ.
Орос улсын ерөнхийлөгч  Дмитрий Медведев 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд тэр болон ОУ-ын ерөнхий сайд Путин нэр дэвшигчээр оролцох боломжтой гэдгийг няцаалаа. Энэ тухай Медведев Петербургийн эдийн засгийн их чуулганы дүнгийн талаар Financial Times  сонинд өгсөн ярилцлагадаа цохон тэмдэглэв.  Түүнчлэн тэрээр Путин тэр хоёрын өсч буй өрсөлдөөний талаар мэдэгдлийг  няцаалаа.
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011