×
Улс төр 19 Зургаадугаар сарын 2011
Ливийн нөхцөл байдлыг зохицуулахад ОУ-ын гүйцэтгэх үүрэг өндөр байна. ОХУ-аас Ливи улсад сууж байсан элчин сайд, ОШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Алексей Подцераб ОДХ радиод ингэж мэдэгдлээ. ОУ-ын ерөнхийлөгчийн Африкийн асуудлаарх тусгай төлөөлөгч Михаил Маргеловын өнгөрч байгаа долоо хоногт Ливи улсад хийсэн ажлын айлчлалын дүнг тэрээр ингэж тайлбарласан юм.
АНУ Ливи улс руу зэвсэгт дайралт хийхээр бэлтгэж байна. Америкийн нэрт телевизийн хөтлөгчид харъяалагддаг Infowars.com  сайтын мэдээлснээр ирэх намар энэ бүс нутагт цэргүүдийг төвлөрүүлсний дараа тэд Ливи рүү цөмрөн орох ажээ. Сайтын мэдээлснээр 7-р сард Ливи рүү тусгайгийнхны нэмэлт хүч очих гэнэ. Харин хүнд техник болон шуурхай хүчнийхэн баг арв-арюан нэгдүгээр саруудад энд ирэх аж.
Ливид цэргийн ажиллагаа явуулж байгаа НАТО гийн командлал ливийн сөрөг хүчнийхэн рүү алдаатай цохилт хийснээ хүлээн зөвшөөрөв. Эвслийн мэдэгдэлд: тус улсын зүүн хэсгийн  Брега хотод  пүрэв гаригт цэргийн техникийн цуваа цохилтонд өртсөн билээ. НАТО гийн мэдэгдэж байгаагаар Муаммар Каддафийн хүчнийхний хяналтын дүүрэгт  босогчид байжээ.
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011