×
Улс төр 18 Зургаадугаар сарын 2011

«Арабын хавар» гэгч эхлэснээс хойш хагас жил өнгөрлөө. Энэ завсар «хавар нь халуун зун болж хувирав». Эдүгээ араб дахинд эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн гаарч, дотоод улс төрийн эмх замбараагүй байдал даамжирч, зарим нутагт байлдааны ажиллагаа үргэлжилж байна. Эхлээд Тунист «зөөлөн» гэгч хувьсгал хийсэн хийгээд  ерөнхийлөгч Зина аль-Абидин бен Али  улс орноосоо зугтав.

Өмнөд Солонгосын тэнгисийн явган цэргийнхэн  БНАСАУ-тай маргаантай байдаг Шар тэнгис дэх хил орчимд өмнөд солонгосын Asiana Airlines компанийн иргэний тээврийн онгоцыг хойд солонгосын байлдааны онгоц гэж андууран буудсан байна гэж БХЯ-ын эх сурвалжаас иш татан Ренхап агентлаг бямба гаригт мэдээлсэн байна. Азаар онгоц гэмтэл аваагүй байна.
Орос, америкийн харилцаа болон Сири, Ливи улсуудын байдлыг ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар утсаар хэлэлцлээ. Мөн олон улсын тулгамдсан асуудлууд тэр дундаа алан хядах ажиллагааг сөрөн зогсох болон ираны цөмийн хөтөлбөрийн асуудлууд, ойрхи дорнодын зохицуулалт зэргийг хэлэлцсэн гэж ОХУ-ын ГХЯ-ны хэвлэл мэдээлэлийн департаментад баасан гаригт мэдээлсэн байна.
Одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муныг улируулан сонгохыг НҮБ-ын АЗ дэмжлээ. Урьд нь ерөнхий нарийн бичгийн дарга улиран сонгогдох хүсэлтэй байгаа тухай өргөдлөө НҮБ-ын АЗ-д гаргасан билээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын сонгуулийн үеэр ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев өөрийн нь дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа Пан Ги Мун 4-р сард Москвад албан ёсоор айлчлах үеэрээ илэрхийлсэн юм.
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011