×
Улс төр 17 Зургаадугаар сарын 2011
Фронтыг өргөжүүлж байна Оросын засгийн газрын тэргүүн Владимир Путины санаачлагаар 5-р сарын эхээр байгуулагдсан Бүх Оросын ардын фронт /БОАФ/шинэ шинэ дэмжигчдээрээ хүрээгээ тэлж байна. Одоогийн байдлаар түүнд 450 олон нийтийн байгууллага нэгдээд байна. Шинэ соргог, сонирхолтой саналуудтай, түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх хүсэл зориг, чадалтай хүмүүсийг төрийн албанд татан оруулах нь энэ шинэ нэгдлийн үндсэн зорилго юм.
Өмнөд Солонгос улс өөрийнхөө нутаг дэвсгэр дээр БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод цохилт өгч чадах маш нарийвчлалтай пуужингийн систем байрлууллаа. Өмнөд Солонгосын цэргийн командлалын эх сурвалжаас иш татан сөүлийн ОНХМХ энэ тухай мэдээллээ. Өмнөд Солонгосын цэргийнхэн, БНАСАУ-тай залгадаг хил дээр “газар-газар” ангилалын пуужин байрлуулсан байна. АНУ-аас худалдаж авсан ATACMS пуужингийн системд энэ пуужин багтдаг юм.
Барак Обамагийн засаг захиргаа, ОУ-тай хийх ПДХ системийн асуудлыг хязгаарлах тухай хэлэлцээрт гарын үсэг зурахгүй. АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын олон улсын аюулгүй байдал, зэвсэглэлд хяналт тавих асуудал хариуцсан орлогч дарга Эллен Тошер энэ тухай мэдэгдлээ. “Бид ОУ-тай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байна. Харин ПДХ системийг хязгаарлах тухай ямар ч зөвшөлцөөн хийхгүй гэж” тэр хэлсэн байна.
Пан Ги Муныг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгох тухай хэлэлцээрийг НҮБ-ын АЗ хойшлууллаа. Энэ шийдвэрийг Карибын тэнгисийн улсууд болон Латин америкийн улсуудын бүлгийн хүсэлтээр гаргасан байна. Нэр дэвшигч Пан Ги Муны талаар зөвшилцөх нэмэлт цаг гаргаж өгөхийг тэд хүссэн юм.
Триполид байгаа ОХУ-ын ерөнхийлөгчийн Африкийн асуудлаарх тусгай төлөөлөгч Михаил Маргеловтой Ливийн удирдагч Муаммар Каддафи уулзахгүй байна. Тэрээр Ливи улсад дахин ирэхдээ түүнтэй уулзах байх гэж найдаж байна. Ливи улсын ерөнхий сайд Багдади Махмудитэй хийсэн хэлэлцээрийн дүнгээр Маргелов мэдэгдэхдээ Триполид дахин ирэхдээ түүнтэй уулзах хүсэлтэй байгаагаа дамжуулж өгөхийг гуйсан гэж хэлсэн байна.
Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Д. Медведев 2011 оны Петербургийн олон улсын эдийн засгийн форумын ажилд оролцоно. Медведевийн 3-р сард ОУ-ын хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулах талаар гаргасан санал ямар үр ашигтай болсон талаар форумд оролцогчид хэлэлцэх болно. Хөрөнгө оруулагчид өөрсдийн саналыг хэлэх ба төр засгийн төлөөлөгчид ямар ажил хийсэн, ямар үр дүнд хүрснээ тайлагнах болно.
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011