×
Улс төр 15 Зургаадугаар сарын 2011
 ШХАБ байгуулагдсан цагаасаа хойш 10 жилийн дотор тус улсуудын хийсэн стратегийн сонголт зөв бөгөөд алсын хараатай байсан гэдэг нь харагдлаа. Бүс нутгийн аюулгүй байдал хамтын ажиллагааны хүрээнд ШХАБ нэр төртэй байгууллага гэдгээ батлаж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдлөө. Астанад 10 жилийн ойд зориулан хийсэн дээд хэмжээний уулзалт дээр ОУ-ын ерөнхийлөгч Д. Медведев ингэж мэдэгдлээ.
Олж аваад байгаа нийгмийн баталгааны өндөр түвшингээсээ ухарч, долоо хоногт 40 цаг ажиллах явдлыг оросын төр засаг хэзээч гаргуулахгүй. Өнөөдөр Женевт болж байгаа Хөдөлмөрийн олон улсын байгууллагын чуулган дээр ерөнхий сайд Владимир Путин ингэж мэдэгдлээ.
Астанад болж байгаа ШХАБ-ын ойд зориулсан дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд орсон нэг асуудал бол тус байгууллагыг өргөжүүлэх асуудал юм. Тус байгууллага магадгүй ойрын үед шинэ гишүүнээр хаяагаа тэлж мэдэх юм. ШХАБ-д Орос, Казахстан, Хятад, Киргиз, Таджик, Узбек улсууд багтдгийг сануулъя. Харин Монгол, Энэтхэг, Иран, Пакистан улсууд ажиглагчийн статустай юм.
Ливид цэргийн мөргөлдөөнийг даруй зогсоож, тус улсын талаар авсан НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг хатуу мөрдөхийг ШХАБ-ын орнуудын төрийн тэргүүнүүд уриаллаа.Казахстаны нийслэл Астана хотод тус байгууллагын ойд зориулан хийсэн дээд хэмжээний уулзалтын дүнгээр өнөөдөр баталсан ШХАБ-ын тунхаглалд энэ тухай өгүүлсэн байна.
Иран улстай хийж байгаа ОУ-ын цэрэг техникийн хамтын ажиллагаа, ОХУ, АНУ хоёрын хооронд хийж байгаа ПДХ системийн талаарх хэлэлцээртэй огт холбоогүй. ОУ-ын БХЯ-ны орлогч сайд Анатолий Антонов сэтгүүлчидэд ингэж мэдэгдлээ. “Иран улстай цэрэг техникийн хамтын ажиллагаа өнөөдрийн байдлаар НҮБ-ын АЗ-ийн тогтоолоор хориглосон билээ, бид энэ тогтоолыг зөрчиж чадахгүй.
Астанад ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт өндөрлөсний дараа БНХАУ-ын дарга Ху Зиньтао ОУ-д хийх албан ёсны айлчлалаа эхлэнэ. Айлчлал 6-р сарын 15-18- хооронд үргэлжлэх болно. ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведевтэй өргөн хүрээтэй асуудлаар хэлэлцээр хийхээр хятадын удирдагчийн айлчлалын хөтөлбөрт тусгасан байна.
ШХАБ-д элсэх өргөдлөө өгсөн Энэтхэг улсыг ОУ дэмжиж байна. Астанад болж байгаа ойд зориулсан дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа оросын төлөөлөгчдийн эх сурвалжаас иш татан “Коммерсант” сонин өнөөдөр ингэж мэдээллээ. “Хэрвээ Энэтхэг улсыг элсүүлэх юм бол ШХАБ-д жин дарах 2 улс биш 3 улстай болох юм.
ШХАБ-ын төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн албан ёсны зөвлөлгөөн өнөөдөр Казахстаны нийслэлд болж байна. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг ШХАБ байгууласан тухай тунхагт гарын үсэг зурсны 10 жилийн ойд зориулсан юм. Дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев оролцож байна. Тогтсон дэгийн дагуу ШХАБ-ын гишүүн Орос, Казахстан, Хятад, Киргиз, Таджик, Узбек улсуудын төрийн тэргүүнүүд тусдаа уулзснаар дээд хэмжээний уулзалт эхэллээ.
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011