×
Улс төр 14 Зургаадугаар сарын 2011
ЩХАБ-ын ойд зориулсан дээд хэмжээний уулзалтад оролцогчдыг 6-сарын 14-15- хооронд Казахстан улсын нийслэл Астана хотод хүлээж байна. ШХАБ нь өнөөдөр Төв Азийн бүс нутгийн тогтвортой байдлын баталгаа, олон улсын улс  төрийн бодлогын гол тоглогчийн нэг болсон билээ.
Cирийн цэргүүд болон аюулгүй байдлын албаныхан Идлиб мужид босогчдыг мөрдөн мөшгөж байна. Жирс-эш-Шугур хотод бууж өгсөн дээрмийн бүлгийнхнээс хурааж авсан зэвсэг, холбооны хэрэгсэл, валютыг сирийн төв телевизээр үзүүлсэн байна. Дайнчид нутгийн иргдийг төөрөгдүүлэхийн тулд сирийн цэргийнхний хувцсыг өмссөн байна гэж сурвалжлагад мэдээлсэн байна. Идлиб мужийн засгийн газрын эсрэг хүчний гол түшиг нь Жиср-эш-Шугур хот байсан юм.
Хойд Африк, Ойрхи Дорнодод болж байгаа үйл явдал ойлгомжтой байдлаар хөгжүүлэхийг Москва сонирхож байна. Сонирхож байгаа бүх хөрш улсуудтай асуудлыг хэлэлцэхэд ОУ бэлэн байна. Тэр дундаа Узбекистан улстай хэлэлцэхэд ч бэлэн байна. ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, өнөөдөр Узбекстан улсын ерөнхийлөгч Ислам Каримовтой хэлэлцээр хийх үеэрээ мэдэгдсэн байна. “Дэлхий дахин өнөөдөр маш том сорилт шалгалттай тулгараад байна.
2014 оноос хойш афганы нутаг дэвсгэр дээр америкийн оролцоог хадгалан үлдээх тухай нууц хэлэлцээрийг АНУ болон Афганистаны төр засаг хийж байна гэж “Гардиан” сонин бичсэн байна. Лондоны энэ сонины мэдээлж байгаагаар энэ хэлэлцээр сар гаруй үргэлжилж байгаа юм байна. Афганистанаас цэргээ 2014 он гэхэд бүрмөсөн гаргана гэж Вашингтон нэг бус удаа чанга тодоор зарлаж байсан юм.
ОХУ-ын ОБЯ-ны 3 дахь онгоц Йеменээс ОУ-ын болон ТУХН-ийн улсуудын 40 гаруй иргэдийг авч нислээ гэж РИА Новости агентлагт ОХУ-ын ОБЯ-ны мэдээлэлийн удирдах газраас өнөөдөр мэдээлсэн байна. ОХУ-ын ОБЯ-ны хоёр онгоц даваа гаригт Йеменээс ОУ-ын болон ТУХН-ийн улсуудын 175 хүнийг авч ирсэн байна. Засгийн газрын эсрэг хөдөлгөөн Йемен улсад хоёрдугаар сараас хойш үргэлжилж байна.
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011