×
Улс төр 13 Зургаадугаар сарын 2011
Цэргийн нисдэг тэргийн болон танкны туслалцаатайгаар сирийн цэргүүд өнөөдөр Жирс-эш-Шугур хотыг хяналтандаа авлаа. Энэ хот нь тус улсын нийслэл Дамаск хотоос 330 км зайтай юм. Энэ тухай Британий хиймэл дагуулын “Скай ньюс” телевизийн суваг мэдээлсэн байна. Жирс-эш-Шугур нь 50 мянган оршин суугчтай бөгөөд,  Индлиб мужид болсон засгийн газрын эсрэг бослогын төв байсан ажээ.
Хойд Африкийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Михаил Маргелов Трипольд дараагийн долоо хоногт айлчилна. Энэ тухай  Маргелов Москвад сэтгүүчдэд мэдэгдлээ. Өнгөрсөн долоо хоногт Маргелов нь ливийн Бенгази хотод сөрөг хүчнийхнээс бүрдсэн шилжилтийн Үндсэний зөвлөлийн удирдагчидтай яриа хэлэлцээ хийсэн  юм.
“Талибаны” алан хядагчид ням гаригт Афганы Вардак  мужийн төвд НАТОгийн хангамжийн цувааг устгажээ. Энэ тухай афганы хүчнийхний төлөөлөгчид мэдээллээ. Дотоодын хамгаалах яамнаас ирүүлсэн мэдээгээр натогийн цуваа Салар дүүргийн Саидабад гэдэг газар  талибуудын амдалтанд өртжээ. Цэргийн хангамжийн 8-10 ачааны том тэргүүдийг алан хядагчид  гранатомётаар буудан дэлбэлэн шатаажээ.
Ням гаригт Ливийн сөрөг хүчнийхэн Эз-завии хотын хэд хэдэн дүүрэгт хяналт тогтоожээ. Нефтийн үйлдвэр байрладаг хотын төлөө тулалдаан хоёр өдөр үргэлжилж байгаа бөгөөд нилээд ширүүн шинж чанартай болж байна. Байнгын армийн хэсэг нь сөрөг хүчнийхний дайралтыг тогтоон барьж, тэдний Триполи руу давших хөдөлгөөнийг хаагаад байна.
Ливийн удирдагч Муаммар Каддафи Трипольд ДШХны ерөнхийлөгч Кирсан Илюмжиновтой уулзлаа. Британы ХМХ-үүдийн мэдээлж буйгаар ням гаригт болсон уулзалтын  дүрс бичлэгийг Ливийн телевизээр дамжуулсан байна. Кирсан Илюмжинов хэлэхдээ, тэр Каддафитай шатрын нэг тоглолт тавьсан гэжээ. ДШХ-ны тэргүүний хэлснээр, Каддафи Ливээс явах бодолгүй байгаа ажээ.
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011