×
Улс төр 12 Зургаадугаар сарын 2011
Волга мөрний эрэг дээр, Нижний Новогород хотод болсон  Орос- Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын дүнгийн гол асуудлуудын нэг   бол шуугиан тарьсан “хүнсний ногооны асуудлаар” тохиролцоонд хүрсэн явдал юм. Түүнчлэн Орос улсын ДХБ-д элсэх болон, визний журмыг халах зэрэг чухал асуудлуудыг хэлэлцсэн юм.
Сири улсад Ливийн түүхийг давтахыг Орос улс яасан ч зөвшөөрөхгүй. Москва ямарч нөхцөлд НҮБ-ын АЗ-ийн сирийн эсрэг тогтоолыг дэмжихгүй бөгөөд тус улсын дотоод хэрэг хөндлөнгөөс оролцохгүй байхын төлөө тэмцэх болно. Франц, Их Британь хоёр нь НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг нилээд зөөллөсөн ч гэлээ Орос улс үг баримт бичигт хориг тавихад бэлэн байна.
Орос улсын ГХЯ “Си Бриз-2011“ украин-америкийн хээрийн сургуулилтаар Хар тэнгисийн усанд америкийн усан-цэргийн флотын “Иджис” пуужингийн эсрэг системийн хамгаалалттай “Монтерей” онгоц оролцож буйд түгшиж буйгаа илэрхийллээ.  Оросын ГХЯ-ны тайлбарт, Орос улсын хилийн орчимд АНУ-ын стратегийн дэд бүтцийн элемент байрлаж буйд өөрийн аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэх болно гэж ээ.
Ливийн сөрөг хүчнийхэнтэй “ажил хэрэг явуулж болно” гэж Орос улсын ерөнхийлөгчийн хойд африкийн тусгай төлөөлөгч Михаил Маргелов мэдэгдэв. Тэр энэ долоо хоногт Бенгазид хийсэн айлчлалаа ийнхүү үнэлжээ. Муаммар Каддафийн төлөөлөгчдийн  Жамахирийн сөрөг хүчнийхний зөвлөл дээр зөвхөн радикал хөдөлгөөний төлөөлөгчид оролцдог гэсэн мэдэгдэлтэй тэр санал нийлэхгүй байгаа ажээ.
Пакистаны баруун хойд хэсэгт орших Пешавар хотод ням гаригийн шөнө болсон хоёр удаагийн дэлбэрэлтэнд 32 амиа алдаж, 90 хүн шархаджээ. Энэ тухай хохирогсдыг байрлуулсан эмнэлгийн төлөөлөгч мэдэгджээ. Энд тараасан мэдээгээр дэлбэрэлтүүдийг  амиа золиослогчид зохион байгуулсан байж болох ажээ. Эхний дэлбэрэлт хотын худалдааны дүүрэгт орон нутгийн цагаар шөнө дундаас хойно болжээ.
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011