×
Улс төр 10 Зургаадугаар сарын 2011
    Хятад улс сирийн цөмийн хөтөлбөрийн эргэн тойронд болж буй байдлыг улс төржүүлэхийн эсрэг байр суурьтай байна гэж  МАГАТЭ-гийн Хятад дахь  төлөөлөгч Ван Миньчжэн мэдэгдэл хийв.  Бээжин нь Сирийн цөмийн асуудлыг зөвлөлдөх болон МАГАТЭ-гийн хамтын аижллагааны хүрээнд шийдвэрлэхийн төлөө байгаагаа тэр мэдэгдэв.
   Иранд ажиллаж байсан зургаан орны Элчин сайдуудын бүлэг Тегераны уран баяжуулах эрхийг хамгаалан нээлттэй захидал бичжээ.Тэдний илгээмжийг пүрэв гаригт францын  “Монд” сонин нийтлэжээ. Дипломатууд Барууныхныг Иран улсыг тэдэнд заналхийлж буй орноор хүлээн авч буйд түгшиж байгаагаа илэрхийлжээ. “Тэр заналхийлэл нь юугаар илэрхийлэгдэж байгаа юм бэ? Центрифугад байгаа ураны баяжмалаар уу?
   Одоо хуваагдмал байгаа Ливид Орос улс хоёр эргийн хооронд гүүр тавихад туслаж чадна гэж Орос улсын ерөнхийлөгчийн Африкийн орнуудтай хамтын ажиллгааны асуудлаарх тусгай төлөөлөгч Михаил Маргелов Бенгазид нэг өдөр хийсэн айлчлалаа дүгнэхдээ мэдэгдэв. Ливийн сөрөг хүчний түшиг Бенгази хотод Михаил Маргелов Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевын даалгавраар зочилсон юм.
    Сирид халдан орох ямарч төлөвлөгөө НАТО-д байхгүй гэж  Раша тудэй” телевизийн сувагт өгсөн ярилцлагдаа НАТО-гийн  ерөнхий нарийн бичгийн дарга  Андерс Фог Расмуссен “мэдэгдэв. Ярилцлагад тэрээр сирийн эрх баригчдыг засгийн газрын эсрэг босогчдыг дархад цэргийн хүч хэрэглэсэн явдлыг шүүмжилжээ.
БНХАУ ын Дарга Ху Зиньтао Орос улсад хийх айлчлалынхаа үеээр  Оросын удирдлагатай орос-хятадын харилцааг хөгжүүлэх чиглэлээр яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Орос улсын ХМХ өгсөн ярилцлагадаа Ху Зиньтао   Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев, ерөнхий сайд Владимир Путин нартай уулзахдаа 10 жилийн өмнө   байгуулсан найрамдал, хамтын ажиллагааны гэрээг дүгнэн ярих болно  гэв.
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011