×
Улс төр 7 Зургаадугаар сарын 2011
Ливийн байдлыг зохицуулах асуудал хариуцсан Орос улсын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Михаил Маргелов өнөөдөр Бенгазид  зуучлах үүрэгтэйгээр ливийн сөрөг хүчнийхэнтэй яриа хэлэлцээ хийхээр ирээд байна. “Бид Ливи улстай, ливийн ард иргэдтэй харилцаатай байдгаа их үнэлдэг юм” гэж Маргелов ИТАР-ТАСС мэдэгджээ.  Ливи улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг Москва тууштай дэмждэг юм.
   Франц, Их Британи, Герман, Португал улсууд  Сирийн асуудлаархи тогтоолын төслийг НҮБ-ын АЗ-д хэлэлцүүлэхээр оруулахад бэлэн байна. Өнөөдөр оруулах бололтой гэж үзэж байна. Төслийг НҮБ-ын АЗ-ийн 15 гишүүний 11 нь сайшаах магадлалтай гэж Францын ГХЯ-ны тэргүүн Ален Жюппе үзэж байна.
    Йемений ЗГ ерөнхийлөгч Али Абдалла Салехыг эзгүй буйг ашиглан шуурхай, тайван замаар  засгийн эрхийг шилжүүлэх ёстой. “ Бид тайван замаар, засгийн эрхийг  дэг журамтай  шилжүүлэхийг  уриалж байна. Засгийн эрхийг нэн даруй шилжүүлэх нь ард түмний эрх ашигт нийцэх юм” гэж АНУ- ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хилари Клинтон мэдэгджээ.
НАТО нь ПДХС –ийг Орос улсын эсрэг чиглэгдээгүй гэсэн  хууль эрхийн баталгаа өгөх нь зүйд нийцэхгүй гэж үзжээ. Энэ тухай “Интерфакс” агентлагт Эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен мэдэгджээ.
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011