×
Улс төр 6 Зургаадугаар сарын 2011
   АНУ нь Ази-Номхон далайн бүс нутагт цэргийнхээ нилээд  бүрэлдэхүүнийг хэвээр нь байлгаад зогсохгүй, түүнийгээ өргөтгөх  алхмуудыг хийнэ гэж АНУ-ын БХЯ -ны сайд Роберт Гейтс  мэдэгдсэн юм.
    НҮБ- ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд хоёр дахь удаагаа нэр дэвших бодолтой буйгаа Пан Ги Мун ойрын үед мэдэгдэхээр төлөвлөж байгаа аж. Одоогоор түүнтэй энэ албан тушаалд өрсөлдөх хүн хараахан үгүй байна. АЗ-ийн дипломат хүрээнийхний дунд түүнийг үлдэнэ гэдэгт найдаж байгаа бөгөөд Пан Ги Мун нь үлдэх бүрэн боломжтой байгаа тухай Рейтер мэдээлжээ.
 АНУ-ын нисэгчгүй  онгоц даваа гаригийн өглөө Пакистаны өмнөд хэсгийн Вазиристан мужид алан хядагчдын байр руу цохилт өгчээ. Уг ажиллагааны явцад 14 алан хядагч амиа алдсан гэж пакистаны “Жио ТВ” телевизийн суваг мэдээлжээ. Өмнөд Вазиристаны Вана хотоос 10 км зайд орших хоёр байрыг пуужингаар харавсан байна. Нас барсан хүмүүсийн дунд гадаадын долоон иргэн байжээ.
НАТО-гийн агаарын хүчнийхэн Ливийн нийслэл - Триполь хотыг бөмбөгдсөөр байна.  Өнгөрсөн ням гаригт Брега хотын ойролцоо Каддафид агаарын цохилт өгөх зорилгоор Франц, Их Британи улс анх удаагаа цэргийн “Апач” нисдэг тэргийг ашиглав.  Британий “Торнадо”  сөнөөгч-бөмбөгдөгч  онгоцнууд ням гаригийн шөнө Ливийн нийслэлд Каддафийн пуужингаас хамгаалах хүчнийхний  агуулахыг устгах зорилготой  хүчтэй цохилтууд өгчээ.
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011