×
Улс төр 5 Зургаадугаар сарын 2011
Бангладешийн сөрөг хүчнийхэн ням гаригт тус улсын нийслэл Дакка хотод бүхүндэстний бослого зохион байгуулжээ –энэ тухай Аль-Жазир телевизийн суваг мэдээлсэн байна. Хэдэн мянган хүмүүс гудамж талбайд гарч,Засгийн газрын төлөвлөгөөг өөрчлөх сөрөг хүчний намуудыг дэмжиж, Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахыг шаарджээ. Даккад дэлгүүр хоршоо хаалгаа барьж, нийтийн тээврийн тал хувь нь зогсжээ.
НАТО НҮБ ын АЗ ийн тогтоолыг дур мэдэн тайлбарлаж байгаа төдийгүй Ливийн иргэний дайнд бүлэглэлүүдийн нэгний талд орон хутгалдаж байна. Энэ тухай Орос улсын Шадар сайд Сергей Иванов ням гаригт Сингапурт болсон “Шангри –Лагийн харилцан яриа” олон улсын бага хурал дээр мэдэгдлээ. Энэхүү арга хэмжээг “ Цэргийнхний дэлхийн Давос” гэж нэрлэж байгаа аж.
Япон улсын Ерөнхий  сайд Наото Кан нь “ирэх наймдугаар сараас хэтрэхгүй  огцроход бэлэн байна”.  Энэ тухай түүний ойр хавийн зөвлөхүүд болоод эрх баригч Ардчилсан намын удирдагчид мэдэгджээ.
НАТО нь Ливийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохдоо босогдчын талд үйлчилж байна гэж Орос улсын шадар сайд Сергей Ивангов мэдэгджээ. Тэрээр Сингапур улсын “Шангри-Лагийн яриа, хэлэлцээ” бага хурал дээр хэлсэн цохон тэмдэглжээ.Түүний ярьснаар Москва  Жамахирийн үйл явдлыг анхааралтай ширтэж байгаа бөгөөд “эвслийн хүчнийхний зүгээс  тэнцвэргүй цэргийн хүчийг ашиглах нь олширсонд” болгоомжилж байна гэв.
Пакистаны Пешавара хотоос холгүй Матани хотхонд дэлбэрэлт гарсны улмаас 6 хүн нас барж, 11 хүн шархаджээ.Дэлбэрэлт  төхөөрөмж нь  захын ойролцоох автобусны буудал дээр   дэлбэрчээ. Халдлага болсон газар эмч, аврагчид иржээ. 5-р сарын 2нд Пакистанд 3аль-Каидагийн” толгойлогч  Усама бен Ладеныг хороосны дараа  алан хядагчид цуврал халдлагуудыг хийж иржээ.
Афганистаны ЗГ нь улс орондоо аюулгүй байдлыг хангахад илүүтэй  хариуцлага хүлээх ёстой. Энэ тухай АНУ-ын БХЯ ны сайд Роберт Гейтс бямба гаригт Кабулд ирэхдээ мэдэгджээ. Тэрээр тус улсад  “ сүүлчийн айлчлалаа” хийж байгаа бөгөөд  удахгуй тэр цэргийн байгууллагаас бүр мөсөн явах ажээ.
Йемень улсын Ерөнхийлөгч Али Абдалла Салех Саудын Арабт эмчлүүлэхээр ирэв. Тус улсын тэргүүний онгоц  вант улсын нийслэл Эр-Рияда хотын онгоцны буудалд буулаа-гэж катарын “Аль Жазира” телесуваг мэдээлжээ. Түүний мэдэгдснээр, тус улсын удирдлагыг Дэд ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хади аваад байгаа юм байна.  Энэхүү мэдээ нь одоогоор албан ёсоор батлагдаагүй байна.
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011