×
Улс төр 4 Зургаадугаар сарын 2011
Өмнөд солонгос маягийн “нөхөрсөг шогийн хэрүүл”-ийг Сөүл өдөөн хатгалаа. Өмнөд Солонгосын бэлтгэл хүчнийхнийг буудлагын сургууль хийлгэхдээ БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир, төрийн эрхийн залгамжлагч гэж зарлаад байгаа түүний бага хүү хоёрын зурагтай байг буудуулсан байна. “Муусайн урвагчдын бөөгнөрлыг ганцхан цохилтоор газрын хөрснөөс арчина” гэж Хойд Солонгосын ЗХ-нийхэн сүрдүүлжээ.
АНД-н бүс нутагт АНУ цэргийн оролцоогоо өрөгжүүлэх ёстой. “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” гэдэг нэртэй АНД-н орнуудын БХЯ-ны сайд нарын жил тутам Сингапурт хийдэг форум дээр Пентагоны тэргүүн Роберт Гейтс ингэж мэдэгдлээ. Австрали, Сингапур улсуудтай цэргийн холбоогоо бэхжүүлж байгаа ажлыг жишэээ болгон дурдлаа.
Орос улс, БНХАУ-ын бараа эргэлт 2010 онд 50%-иар өсөж 60 тэрбум долларт хүрсэн байна гэж ОХУ-ын засгийн газрын дэд ерөнхий сайд Сергей Иванов Хятадын БХЯ-ны сайд Лян Гуанлетэй уулзахдаа мэдэгдсэн байна. “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” бага хурлын “талбар дээр” хэлэлцээр болж байна. Москва, Бээжингийн харилцаа тогтвортой, давшингүй хөгжиж байна гэж Иванов тэмдэглэсэн байна.
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011